Гадаад мэдээДЭЛХИЙ

Шатахууны үнэ өссөнд америкчууд Трампыг буруутгаж байна

Америкчуудын ихэнх нь шатахууны үнэ өссөн явдалд Ерөнхийлөгч Доналд Трампыг буруутгаж байна. Тодруулбал “Reuters” болон “Ispos”-ийн явуулсан санал асуулгаар америкчуудын 77 хувь нь шатахуун өссөн асуудалд Трамп нэлээд хэмжээний хариуцлага хүлээнэ гэж бодож буйгаа илэрхийлжээ. Арваннэгдүгээр сард Конгрессын дундын сонгууль явагдах гэж байгаа үед Бүгд найрамдах намын хувьд энэ нь муу мэдээ юм.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 58 хувь нь мөн Бүгд найрамдах намыг дэмждэг хүмүүсийн тавны нэг, ямар ч намыг дэмждэггүй хүмүүсийн гуравны хоёр нь Трамп Ираны дайн дээр авч буй арга хэмжээг дэмждэг нэр дэвшигчийг сонгохгүй гэжээ.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар хамтран Иранд цохилт өгснөөр Ормузын хоолой хаагдсан. АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга Жо Кент гуравдугаар сард ажлаа гэнэт өгөхдөө Ираны дайныг эсэргүүцэж, тус мөргөлдөөнийг зөвхөн Израилын хүслээр эхлүүлсэн гэж мэдэгдсэн билээ.

Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хийн хямрал үүсээд байгаа. Энэ нь өдөр тутам дэлхийн эдийн засагт олон тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа юм. Мөн бордоо, гели, хөнгөн цагаан, хуванцар гэх мэт маш чухал бусад түүхий эдийн нийлүүлэлт ч хэцүүдээд байгаа. Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хэсэгт газар тариалангийн улирал эхэлж байхад Израилын хүслээр эхлүүлсэн дайны улмаас бордоо үнэд оров. Гели нь орчин үеийн цахилгаан барааг үйлдвэрлэхэд ашигладаг чухал түүхий эд. Хөнгөн цагаан нь маш олон бараанд ордог металл. Харин хуванцар бол бараг бүх зүйлийн үйлдвэрлэлд ордог түүхий эд.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button