УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотод төвлөрсөн өмчүүд хэрхсэн бэ

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй, хууль бусаар ашиглаж, өнгө үзэмжийг нь доройтуулсан, шүүхийн тогтоол гарсан ч нийслэлд буцаан өгдөггүй, олон жилийн хэрүүл тэмцэлтэй обьект олон байсан.

Хот эргүүлэн авахаар ханцуй шамлаж, 2024 оноос хойш нийт 16 барилга, байгууламжийг буцаан авсан байна. Өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулснаар нийслэлийн төсөвт 2024 онд ₮7 тэрбумыг, 2025 онд ₮18 тэрбумыг төвлөрүүлсэн байна. Мөн 2026 он гарснаас хойш алдагдсан өмчөө эргүүлэн авах ажлыг зохион байгуулсаар байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд яг ямар барилга байгууламжийг нийслэл буцаан авсан, одоо хаана харьяалагдаж буй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Инфографикийг баруун тийш гүйлгэн үзэх боломжтой.

|2025.05.07| Ж.Хатанбаатараас “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан. Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.

Тодруулбал, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг менежментээр ажиллуулахаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай 2008 онд гэрээ байгуулсан. Улмаар 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Хатанбаатар нарын баг 10 гаруй жил нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж ирсэн юм.

|2025.04.30| “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авсан.

Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1226.96 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм. Иймд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

|2025.08.26| Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээсэлж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Түүнчлэн 198 м.кв талбайтай бөгөөд 273 м.кв эзэмшлийн талбайтай юм. Тус объектыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого олдог байсан хэдий ч 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байжээ.

|2025 онд| Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг таван жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

|2025.06.30| Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, "Эхлэл брэнд" ХХК тус газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан.

|2025 онд| Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.

|2025 онд| Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна. 

|2026.03.30| Он гарснаас хойш “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа. “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан хэдий ч бодитоор хэрэгжиж чадаагүй. 2025 оны аравдугаар сард хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авахаа мэдэгдэж, 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус объектыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлж, эргүүлэн авсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо л нэг журамдаа орж байх шиг байна, цаашдаа ил тод байлгаасай

Зочин
Зочин

Ийм олон жил дам түрээс, ашиг хонжоо явж байсныг бодохоор хяналт муу байжээ

Зочин
Зочин

Одоо буцааж авч байгаа нь зөв ч өмнөх алдаанд хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

Хууль бусаар ашигласан хүмүүсийг зүгээр орхихгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Хот өмчөө буцааж авч байгаа нь зөв ч яагаад ийм удаан хүлээсэн юм бол

Зочин
Зочин

ene olon jil huuli busaar ashigluulj bsan ni uuruu tom asuudal bn shde

Зочин
Зочин

hotiin omch gej bhgui shig bolchson bsan yum bish uu geh bodol turj bn

Зочин
Зочин

ashiglalt deer hyanalt sain tavihgui bol dahin l iimerhuu bolno doo

Зочин
Зочин

Төсөвт орлого нэмэгдэж байгаа нь сайн мэдээ байна

Зочин
Зочин

ene bol zuv ehlel gehdee buren tseverleh heregtei

Зочин
Зочин

Өмнө нь хэн хариуцаж байсан юм бол, яагаад ийм байдалд хүрсэн бэ

Зочин
Зочин

huuliin shiidver garaad 10 jil heregjehgui bna gedeg arai denduu

Зочин
Зочин

tur iimerhuu asuudal deer hatuu baih heregtei shuu

Зочин
Зочин

ashig orlogo nemegdsen ni sain ch ene bol anhnaasaa baih yostoi zuil

Зочин
Зочин

ene bugd deer il tod medeelel ugch baival itgel nemegdene

Зочин
Зочин

Өргөө буудлыг буцааж авсан нь их сонирхолтой алхам байна

Зочин
Зочин

10 jil bolson shiidver odoo l heregjij bga ni ih l udaj bn daa

доржоо
доржоо

Өргөөг авч чадаагүй байгаа шүү, мэдээлэл зөв тавиараай

зочин
зочин

Сайн байна НЯМБААТАР даргаа. Цаашдаа ч өмчөө эргүүлэн авах ажлаа зогсолтгүй үргэлжлүүлээрэй.
Нөгөө дотроо шээгээд худалдаа хийдэг ТҮЦ-нүүдийг бүгдийг зайлуулаарай. Эрүүл орчинд амьдармаар байна

Холбоотой мэдээ

Back to top button