Өргөмжлөл, одонгоор имижээ тордогсдын цувааг С.Бямбацогт үргэлжлүүлэв
Монголд өнөөдөр энгэртээ одон гялалзуулаагүй хүн ч цөөн үлдэв бололтой. 1990-ээд оноос хойш ялангуяа Алтангадас одон МАН-ынхны энгэрийн зүүлт болчихсон гэхэд хилсдэхгүй.
Уг нь хийсэн ажил, манлайллаараа үнэлүүлдэг шагнал. Гэтэл манайд ажлын CV дээрх “Авсан шагнал” хэсэг дүүргэдэг нэг хэрэгсэл төдий болжээ. Ийм болгоход улс төрчид ч гар бие оролцож буй.
УИХ-ын дарга С.Бямбацогт ч мөн шагнал, өргөмжлөлийн цувааг тойрсонгүй. Аймагтаа ихийг хийгээрэй гэдэг нутаг усны лобби болгож түүнд “Ховдын 100 эрхэм” гэх өргөмжлөл гардуулсан аж.
Ингэхдээ “төрөлх нутаг орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн” хэмээн тодотгосон бөгөөд уг нь УИХ-д аймаг, орон нутгаасаа иргэдийн саналыг авч сонгогдон гарсан хэн бүхэн зорилтот ажлуудыг хийх үүрэгтэй. Хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэснийхээ хариуд элдвийн шагнал, цол гуншин хүртэх нь одоо цагийн улс төрчдөд дэндүү ичмээр явдал.
УИХ-ын даргын статустай С.Бямбацогт чуулганаар нийтэд хэрэгтэй хууль батлуулан хэлэлцүүлж, парламентыг мэтгэлцээний эрүүл индэр болгож манлайлал үзүүлэх нь нэн чухал болохоос биш төрөлх нутагтаа очиж, өөртөө шагнал, өргөмжлөл хүртэж суудаг баймааргүй. Ийм жишиг түүгээр дуусаасай билээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр өөр хийх ажил алга уу. Хууль батлах ажил гацчихсан байгаа гэж байгаа. Бүтэхгүй нь ээ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud