НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Улаанбурхан өвчнөөр эмчлүүлж буй таван хүн хүнд эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны тавдугаар сарын 03-ний байдлаар улаанбурхан өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт 71 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 18 хүн байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5291 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3721, 5-9 насны 1896 хүүхэд, 15-19 насны 1810 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Нэртэйгээр нь тэдэн хүн ханиад хүрлээ, тэдэн хүн даралт нь ихэслээ гээд бичмээр юм

Холбоотой мэдээ

Back to top button