Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан баасан гарагт болно
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан энэ баасан гарагт буюу тавдугаар сарын 08-д болно. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэх агуулга бүхий заалт нь Үндсэн хуульд 2019 оны өөрчлөлтөөр тусгасан "Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно" хэмээн заасныг зөрчиж байгаа эсэх маргааныг хянан шийдвэрлэх юм. Хуралдаан 9:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасантай зөрчилдөж байгаа талаар нэр бүхий иргэд мэдээлсэн билээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.