С.Баярцогтыг жинхлэх томилгоонд барьцаалагдсан АН-ын бүлгийн даргын томилгоо
Х.Тэмүүжингээ бүлгийн даргаар дэмжихээр О.Цогтгэрэл зүтгэж, дэд дарга Ч.Лодойсамбуу нарын гишүүд ивсэн ч С.Баярцогтыг генсекээр жинхлэх эсэх агуулгад тушигдан, түр хойшиллоо.
Өглөө Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, Ц.Туваан, Г.Очирбат, Д.Батбаяр нарын гишүүд Х.Тэмүүжинг дэмжихээ тодорхой илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгөөд амжив. Гэтэл АН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэлмэгц нюанс өөр тийш эргэж, бүлгийн даргад нэр дэвшигч Б.Түвшин нарын гишүүд "Хоёр хүн бүлгийн даргад өрсвөл санал хоёр хуваагдана. Цаашилбал бүлэгт ан цав үүсэх тул эв нэгдэлтэй байя. Ярилцаж, тохиролцоод эргэн хурлаа хийе" гэжээ. Эл саналыг АН-ын бүлгийн 22 гишүүн дэмжиж, 18 нь бүлгийн даргаа одоо сонгоё гэх байр суурьтай байж.
Тухайлбал, "АПУ"-гийн дэмжлэгтэй гэгддэг Б.Түвшингийн хурал хойшлуулах саналыг Ц.Баатархүү, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нарын 22 гишүүн дуу нэгтээ дэмжсэн. Харин Бүлгийн хурлаа хойшлуулахгүйгээр, одоо шийдье гэх байр суурьт О.Цогтгэрэл, Х.Баттулга нарын 18 гишүүн гараа өргөжээ.
Тэдний тохироцъё гэх үгийн учир, Лхагва гарагт С.Баярцогтыг генсекээр жинхлэх эсэх тодорхой болно. Уг томилгооны өмнө О.Цогтгэрэл бүлгийн даргаараа өөрийн хүнээр томилж чадвал генсекээ ч өөрийнхөөрөө томилох хүчтэй болох байв. Гэтэл АН доторх МАН-ын, тэр дундаа Ерөнхийлөгчийн талынхны захиалгат завсарлага С.Баярцогтын томилгоог хүлээзнэх аяс руу хөтлөхөөр болчихлоо.
Эргэн харвал, 2025 оны 8-р сард Ардчилсан нам ҮБХ-оогоо хуралдуулж, Их хурлаараа шинэ намын даргаа сонгосон. Эндээс О.Цогтгэрэл өрсөлдөн гарч ирснээр ажлын 14 хоногт УДШ дээр намын даргын бүртгэлээ саадгүй хийлгүүлсний ард Ерөнхийлөгчийн нөлөө байсан гэгдсэн. Энэ ч утгаараа тэр өртэй мэт АН доторх хийгээд МАН доторх фракцуудад хүртэл тал алдахгүйн тулд “дүлэгнэж” ирсэн. Харин одоо Ерөнхийлөгчийг тэрсэж яваа Х.Тэмүүжинг бүлгийн даргаараа томилохоор гүйж яваа нь аль аль талын ашиг сонирхлыг тэнцүүлэх гэж зүтгэхийн оронд намын даргын хувиар ерөөсөө л өөрийн байр сууриа хатуу хамгаалахаар болсон. Гэхдээ...
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын эрлийз хурлийз нарыг Монгол төрөөс яаралтай зайлуулах, сонгохгүй байх хэрэгтэй...
Баярцогтыг генсекээр томилбол Ардчилсан намын рейтинг бүүр газар доогуур орно до Яахав харж л байя болж бүтэхгүй намуудын нэг нь ч гэсэн алга болж байвал сайн бна да....
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
АН МАН 2 СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛ МОНГОЛ УЛСЫГ СҮЙДЭЛСЭН. АРД ТҮМЭН ЯЛ АСУУХ ЦАГ ИРНЭЭ ТЭР ҮЕД ЭНЭ ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ БАС ХАМТ ЯЛД УНАНА ҮР УДАМ НЬ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ. ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ БАС АДИЛХАН ХУЛГАЙЧИД ..ХУЛГАЙЧДЫГ ДЭМЖСЭЭР ИРСЭНИЙХЭЭ ХАРИУГ АМСАХ БОЛНО.
Ene neg hachin yumnuud uursdiiguu surug huchin bolno geed itgechihsen yavdag yum bha daa odoo zailaach
AN iin shudarga gishuudee odoo ta nar eh ornoosoo urvasan hujaa Bayartsogt gedeg hulgaichiig zvgeer l namaasaa hoogooch ard tumen d shudarga es bgaa gedgiig haruulaach
АНам авилгачид луйварчидийн барьцаанд оржээ хөөрхий цогтгэрэл г хуяа хужаагийн эрлийз хурлийзууд төмсөгдчич , өөрийн толгойгүй утсан күкэлдэ бохирдсон пампирс бжэ ан даргнцар
Үеэ өнгөрөөсөн улстөрчдөд орогнох орон зай байхгүй баймаар. Ичиж амьдраач!
АН -д ардчилагч , төрд хэрэгтэй хүн байхгүй болжээ.
Хар тамхичин Элбэгдоржийн зараалаар Тэмүжин биш шүү
Энэ Түвшин гэж гар биш шүү. Далд хэлбэрийн хүчирхийлэгч хүн штээ. Хөрш байлаа хөөрхий тэр бүсгүй.
Ха ха луйварчин Баярцогтоо залаад АН хол явлаа юу. Цайрсан луйварчид л даам болчих юмаа
Яанаа....наад Баярцогт хулгайч чинь жинхэнэ самрана ш дээ.....сая доллараа мартдаг Монгочуудыг жинхэнэ ядуугийн эгнээнд аваачих Рио-той гэрээ байгуулж,өөрөө асар их баяжиж,улны гэх Монголчуудыг төрүүлсэн жинхэнэ самаркан ш дээ.....Үхэж далд ороосой билээ
Тэмүүжин бүлгийн дарга болвол АН-ын үйл ажиллагаа ил тод шударга тал руугаа болно , Баярцогтыг АН-ын ХЭГ-ын дарга болохыг эсэргүүцсэн маш олон гишүүд байна , Баярцогтоос өөр ашиг сонирхолд автаагүй , чадварлаг хүмүүс байгаа даа
Bulgiin darga Bidon Ganbaa bolsson ni deer dee
Хүрэлсүх АН- том луйварчидыг гэмт хэрэгээр нь сайн барицаалсаны үр дүнд Баярцогтыг Ан ЕНБ дарга болгож чадлаа шүү!!! Одоо МАН 27- 28 оны сонгуулиар ялах нь тодорхой!
АН МАН гэж сэжиггүүд