НИЙГЭМСПОРТ

Улаанбаатар марафоны богино зайд гүйх иргэд энгэрийн дугаараа өөрт ойр байрлах БТСХ-ноос авна

Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт Улаанбаатар марафон олон улсын гүйлт нийслэлийн төв талбайгаас эхэлнэ. Марафонд оролцохоор 46 мянга гаруй иргэн бүртгүүлсэн бол тэдгээрийн энгийн дугаарыг нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгохоор болжээ.

Тодруулбал “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 1.5 км болон 5 км зайн гүйлтийн энгэрийн дугаарыг тавдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагаас эхлэн нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Оролцогчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан энгэрийн дугаараа авах боломжтой байна. Сануулахад тавдугаар сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө нэг дарга нар нь 7777,8888 энэ тэр дугаарыг аваад гүйхгүй юмуу уг нь тэр гоё ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button