СпортСПОРТ

Улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй 27 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ

Улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар тэргүүтэй 27 бөхийг түүврийн аргаар сонгож допингийн шинжилгээ авчээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооны санхүүжилтээр 20 шинжилгээ, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын хяналт шинжилгээний төлөвлөгөөний хүрээнд 7 буюу нийт 27 допингийн хяналтын сорьцыг үндэсний бөхийн тамирчдаас цуглуулсан байна.

Сорьц цуглуулах ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд зохион байгуулжээ. Улмаар лабораторийн шинжилгээний хариугаар хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна.

Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас баталсан 2026 оны TDSSA зааварчилгааны хүрээнд шээсний зарим сорьцод өсөлтийн даавар ялгаруулагч хүчин зүйл(GHRF) болон эритропоэтин (ERA)-ийн шинжилгээг нэмэлтээр гүйцэтгэсэн байна. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь үндэсний спортын шударга өрсөлдөөн, тамирчдын эрүүл мэнд, цэвэр спортын зарчмыг хангах чиглэлээр допингийн хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Macho
Macho

Батсуурийг л үзээрэй дээ.

ЗочинЗочин
ЗочинЗочин
Reply to  Macho

Хуц

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
Reply to  Macho

Батсуурь сэргээш хэрэглээд барилдах эрхээ асуулт л байсан шүү дээ. Тийм болохоор заавал Батсуурийг шинжилдэг нь юү билээ.

Зочин
Зочин

Фитнесс төвийн багш ажилчид, зарж буй бэлдмэлд допингийн шинжилгээ хийгээрэй

АРД
АРД

Эм си эсийн хулхи гарын шинжилгээг бол нам дарсан байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button