УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг явуулна. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсө , Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх товтой байна.
Тухайлбал,
- УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
- Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнийн өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
- Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай
- Б.Пунсалмаа нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Б.Пүрэвдорж нарын 42 гишүүний өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Бусад
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud