Он гарснаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл осолдсон 78 тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн сарын 10-наас эхлэн скүүтер, мопед, цахилгаан мотоцикл зэрэг замын хөдөлгөөн оролцож эхэлсэн. Улмаар тээврийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтын ажиллыг идэвхжүүлсэн байна.
Тэгвэл он гарснаар эхний дөрвөн сарын байдлаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл осолдсон 78 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон аж.
Тээврийн цагдаагийн алба өдөрт, ойролцоогоор 160 орчим цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулж, аж ахуйн нэгж байгууллагад нь мэдэгдлийн дагуу хүлээлгэж өгч байгаа юм. Мөн сургуулийн орчинд цахилгаан мотоциклтой 30 цагдаагийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Дашрамд дурдахад, ангиллын үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд асран хамгаалагчийг 400 нэгжээр, 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед унасан бол 100 нэгжээр торгож байгаа бол зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагыг хамгийн багадаа 1000 нэгжээр торгохоор хуультай.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эдгээрийг зорчих зам байхгүй байхад хөгжүүлж, оруулж ирсэн компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хэрэгтэй. Зорчих зам талбайг нь шийдээгүй байж, иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьж хүний эрхийг зөрчиж болохгүй, Хотын захиргаа бродур, явган зам жил бүр солихын оронд 2 дугуйт явах замаа анхаарвал таарна