Нийгэм мэдээ

Дата: 244.5 тонн мах нийлүүлэхээр гэрээлсэн ч нийлүүлээгүй, эцсийн өмчлөгч нь тодорхойгүй хоёр компани

Ойрын өдрүүдэд Нийслэлийн нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой асуудал хөвөрч байна. Бид өмнө нь Нөөцийн махны гэрээ байгуулсан есөн компани: Юу амлаж, яаж хэрэгжүүлэв, 1800 тн нөөцийн мах бүрдүүлэхээр 2 компаниараа гэрээлж, 1 тн мах ч нийлүүлээгүй Дорнодын "босс" М.Бас-Эрдэнэ гэж хэн бэ агуулгыг хүргэсэн.

Тэгвэл энэ удаа Нийслэлийн 2026 оны нөөцийн мах нийлүүлэхээр гэрээ хийсэн есөн компанийн хоёр нь эцсийн өмчлөгч нь тодорхойгүй, урьд бохирын цооног нь бөглөрсөн болон бусад олон шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байсан асуудалтайг онцлон хүргэж байна.

#1: 144.5 тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн "Гомбо Хайрхан" ХХК

2019 онд НМХГ-аас мал төхөөрөх аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулж, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээж байсан. Тухайн үед мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй, Бохирын цооног нь бөглөрсөн болон бусад олон шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байсан. Үүнд 30 орчим компаниуд багтаж байсан бөгөөд тэдний нэг нь "Гомбо Хайрхан" ХХК. Энэ жилийн Нийслэлийн нөөцийн мах бэлтгэлд 144.5 тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн байна.

"Гомбо Хайрхан" ХХК: Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй. Хундаагийн Дашдондог гэх хүн удирддаг гэх бүртгэлтэй. Гадаад худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Амралтын газрын үйлчилгээ зэрэг долоон үйл ажиллагааны чиглэлтэй. Нээлттэй мэдээллээр судлан үзэхэд тендерт оролцож байсан түүх нь тодорхойгүй.

#2: 100 тн мах нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч 1 тонн мах ч нийлүүлээгүй "Мийт партнер" ХХК

Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй. Хийрэвийн Баярмагнай гэх хүн удирддаг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Гадаад худалдаа, Бууз баншны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Өмнө нь оролцож байсан тендерийн мэдээлэл тодорхойгүй. 100 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулсан ч нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй.

Нээлттэй мэдээллийн сангаас тендертэй холбоотой мэдээллийг шүүж үзэхэд төрийн 10 тендерт оролцсон, хоёрт шалгарсан байна.

Өмнөх агуулгыг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНчид өөр хэн ч биш

Зайл нвшо
Зайл нвшо

Нянбактер арчаагүй нвшн луйварчин иргэдийн идэх хоолны мах -аар луйвар хийж нүгэл үйлддэг адгийн новшийн нянбактер юмда.. хараал идэг чамайг нямбатар бактерийн нян нвшоо

Зочинзочин
Зочинзочин

Захирал нь тодорхойгүй гэж цаана нь Хятад эзэнтэй тэгээд махаа урагшаа гаргачих д юм байна Хэнд үйлчилж хэнийг хохироосон нь тодорхой юм байна

Зочин
Зочин

Одоо захиралуудыг нь цовдолж хаяад компанийг нь буулгаж хаа. Цаад эзэд нь бас улс төрийн баасны ялаа байгаа

Зочин
Зочин

Цүнхний компаниуд. Эрх баригчдын бээлийнүүд. Эзэд нь бол хэн ч биш, хүн сүгнүүд. Сайн шалгах ёстой.

Монголширчин
Монголширчин

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ТОДОРХОЙГҮЙ БОЛ УЛСАД ХУРААЖ АВ .КОИПАНИЙН ТАТАН БУУЛГААД .

Зочин
Зочин

Наад компаниуддаа 6% хүүтэй мөнгий нь өгсөн юмуу ?

Зочин
Зочин

Энэ луйварчин нөхцөлийн нэр хаягаас өөр мэдээлэл алга уу. Эдгээр нөхөд гэрээний дагуу хэдэн төгрөгийн зээл банкнаас аваад алга болж байгаа юм бэ. Эд лав өөрийн хөрөнгөөрөө энэ их махыг бэлдэнэ гэж байхгүй байх . Тэр мөнгөний хойноос сурвалжлах хэрэгтэй

Зочин
Зочин

нөөц.н мах нэртэй боловч мөнгөтэй томчуудын хямд бизнэс болоод удаж бна..нөөц.н мах хаашаа явдаг гэхээр уул уурхайн ажилчидын хоолонд 4н улирал тасрахгүй очдог мах бол нөөц.н мах шдээ

Зочин
Зочин

Хамаг мах 2019 оноос хойш луйварчид авилгалчид дээрэмчид хамж авч идээд цөлмөөд дуусгалаа.Нөөцийн мах үргэлжлүүлээд цөлмөж байгаа байхдаа!. Өлөн матар.

Холбоотой мэдээ

Back to top button