Д.Батлут: Үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэргийн албан хаагч бусдад зодуулж, харамсалтайгаар амиа алдсан хэргийг манай сайт газар дээрээс нь мэдээлэл дамжуулан хүргэж байгаа билээ. Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн цахим хуудастаа эмгэнэл илэрхийлжээ.
Тодруулбал, "Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана.
Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна. Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо. Хэвлэл мэдээллээр цацагдаад буй камергүй сохор бүсүүдийг бид хяналтад авах гэж хичээсээр ирсэн. Гэхдээ хүний бие засах, усанд орох зэрэг хувийн нууцад халдаж, язгуур эрхийг зөрчин камержуулах боломжгүй байдаг.
БХЯ, ЗХЖШ-аас дүрмийн бус харилцааг таслан зогсоох чиглэлд сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, соён гэгээрүүлэх суртал хүмүүжлийн ажлууд, сохор бүсээс бусад газрыг бүрэн камержуулах, удаа дараагийн шаталсан сургалт зэргээр ажиллаж байгаа хэдий ч зөрчил гарсаар байна. Иймд орох, гарах хаалганы хяналтыг сайжруулж, шалгалтыг алхам тутамдаа биеэр хэрэгжүүлж байх харуул хамгаалалтын шинэ журмыг мөрдүүлж эхэлнэ. Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж, армийн соёл, дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинэчлэлийг тууштай удирдан зохион байгуулах болно.Энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн.
Х.ХУЛАН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг хоньчин царайлсан маанаг гар байнаа сайд шүү өөртөө ахмад цол олгочихсон уу? нэгмөсөн гегералисмус маршал чаахгүй яав.Би энэ салбарыг удирдаж чадахгүй тул өөрийхөө саналаар огцорч Архангайн Хашаат сумандаа хоньчин болохоор шийдлээ гэхэд монголчууд чиний өмнө мэхийн хүндэтгэж чи мянгат малчин болмой
Уг нь энэ хүн уучлал гуйгаад огцордог бол сайн жишиг тогтох юм. Одоогоор тийм эр зоригтой, ёс зүйтэй, шуналгүй, барьцаалагдаагүй, сайд бидэнд алгадаа.
чи өөрөө огцрооч сда чинь
Огцороо, ХҮК жимэрсэн ээжийг шаахаатай гаргасан гээд огцорч бсан, хүний хүүг алчихаад харамс бна гэдэг хангалтгүй
Эмгэнэх яах вэ, чи ажлаа зохих ёсоор хий л дээ!!! Ер нь чадахгүй хүн байна дөө чи, саналаараа огцорсон чинь дээр байх???
Огцрооч! Арьсаа л хамгаалж байна ш тээ ЧИ! Адилхан эмгэнэж байна ч гэх шиг, битгий доромжлоод байгаарай! Үхсэн хүн үг хэлэх биш, амьд хүн аргатай гэдэг шиг л сонсогдож байна.
Chi ogtsonshdee odoo
Tsolnii yalgaatai humuus zereg orohiig horiglochihooch. Durmiig bol zohioj bolno. Tserguud tsolnii yalgaanaas bolj zahiragdah yostoi baidag uchraas eserguutsehgui zoduulj baij magad. Mon usand oroh biye zasah n heviin buyu ajliin tsag bish uchraas tserguud eserguutseh erhtei baihiig zovshooroh heregtei. Yagaad hun zodoj aldag ?
Хүний амь нас эрдсэн байхад,эмгэнэл илэрхийлэх яахав.сайдынхаа албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцрох хэрэгтэй шүү дээ.
Honichin hun ch ene hunees chini iluu uhaantai bga shu yriad ungurdug tegd martdag dahiad iim zuil bolohoor neeeh haramssan olon yum yrisan humuus bhin yagd ene ailiin huuhed uhej uregdeed bhad shiidej udirdlaguud ni hariutsaj bga tsergiin angia es zuitei awd yvj chadahgui zahiragch nar bgaad bga yum be
Ter shinchilee erthen hiij baihgui nirgesen hoin
Энэ салбарт ийм зүйл огт байхгүй гээд нэг сайд нь хэлээд байлуу. Цаг хугацаагаар шалгагдах юмдаа. Угаасаа армид байсан. Гайгүй болох нь болж байгаа. Гэхдээ энэ салбарын соёл нь ийм юм. Цэргүүд байгаа бүх газрыг нь камержуул. Жорлонг хүртэл камержуул.
Бүхэл бүтэн Монгол улсын БХЯ- ийм боловсролгүй Эрдэнэт хивсний үйлдвэрт ачигч хийж байсан хүнийг сайдаар тавьж байдаг Хүрэлсүх мөн тэнэг хүн шүү!!! Орхон аймгийг самарсан албин чөтгөр гэгддэг хүн юм билээ шүү дээ иргэдээ!!! Хүрэлсүх л суганы үсээ болгож хэдэн төгрөг авсан гэгддэг!!!
Энэ батлут гэдэг сайд бол ойрын хэдэн жил байгаагүй эх оронч хүн байна.
Монгол улсын зэвсэгт хүчинд шинчлэл хийж байгаа зөв хүн байна.
Том зургаар нь
харах хэрэгтэй...