Нийгэм мэдээ

Б.С-ийг саатуулсан хугацаа 22.00 цагт дуусна, үргэлжлүүлэн хорих санал ирээгүй байна

Хоёр хоногийн өмнөөс НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг ЦЕГ-ын Кибер гэмт Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг цагдан хорьсон 48 цагийн хугацаа өнөө орой 22.00 цагт дуусна. Одоогийн байдлаар үргэлжлүүлэн хорих санал хүргүүлээгүй байгаа юм.

Үүнээс гадна, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр НЗДТГ-ын ажилтан М-ийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг НЗДТГ-аас тодруулахад "Манайгаас ганцхан Б.С-ийг шалгаж байгаа. Нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон М гэх хүн манайд ажилладаггүй" хэмээсэн юм.

Ташрамд дурдахад, НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг Эрүүгийн хуулийн 26.1 Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна. Энэ нь дийлэнхдээ мэргэжлийн хакерууд цахим орчинд халдсан, бусдын мэдээлэлд нэвтэрсэн тохиолдолд зүйлчилдэг хуулийн заалт аж.

Зүйл ангийг тухайлбал,

1.Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хандалтад хязгаарлалт тогтоосон, ноцтой саад учруулсан бол хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол хоёр жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юу л шальтай юм байв гэж.

Иргэн
Иргэн

МАН мафиуудын хоолоо булаалдаж хоморгонд нь сэтгүүлч хэлмэгдэж дээ!! Үнэхээр үнэн гэж байдаг бол МАН гишүүд бүгд гэмт хэрэгтнүүд шүү дээ!!! Монгол улсыг сүйрүүлэх сонголтыг МАН гишүүд дэмжигчид хийсэн нүгэлтэнгүүд

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хотын дарга өөрөө очоод шалгуулахгүй бол олон залуус хохирох нь тэд нямбаагийн хий гэснийг хийсэн

Зочин
Зочин

JENKO OYUERDENE NAYMKA 3 OLON ZALUUSIIG SHOROND HIIH BHAA

Зоч
Зоч

Энэ ичиж зовхооо гээсэн хулгаач тонуулч луйварчин ханаж цаддаггүй хагартлаа баяжсан бөгс цүнхчин дарга долоогч өлөн пялдага эр эм шуналын бузруудл монголын хөгжлиин гай юмдааа нүгэл гэж биидэээ

Алах хэрэгтэй
Алах хэрэгтэй

Эрүүдэн шүү!!

Холбоотой мэдээ

Back to top button