НийгмийнНийгэм мэдээ

Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт 57 хувьтай үргэлжилж байна

Хаврын тариалалтын явцын мэдээг хүргэе. Энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт 57.1 хувь, төмс 29.6 хувь, хүнсний ногоо 18.6 хувь, малын тэжээлийн 2.2 хувь, тосны ургамал 8.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улаанбуудайн тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 мянган га-гаар буюу 39.1 хувиар өссөн аж.

Манай улс энэ онд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.0 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавиад буй.

“Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Тариалалтын ажил тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар:

  • 178.6 мянган га-д улаанбуудай, 4.7 мянган га-д төмс, 3.4 мянган га-д хүнсний ногоо, 2.7 мянган га-д малын тэжээл, 9.5 мянган га-д тосны ургамал нийт 208.5 мянган га-д тариалалт хийжээ.
  • Төмсний тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 мянган га-гаар буюу 46.1 хувиар, хүнсний ногоо 660 га-гаар буюу 19.3 хувиар илүү тариалаад байна. Харин малын тэжээл 5.1 мянган га-аар буюу 83.5 хувиар, тосны ургамал 11.6 мянган га-аар буюу 27 хувиар бага тариалалттай байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Үр тариа тариалалт чинь оройтож л байна даа.

Зочин
Зочин

maliin tejeel

Холбоотой мэдээ

Back to top button