НИЙГЭМНийгэм мэдээ

Сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, хадгалсан этгээдэд гурван жилийн хорих ял оноов

Сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар бэлтгэж, хадгалсан 49 настай эрэгтэйд гурван жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, Ц.С нь … аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, … тоот гэртээ хадгалсан хэрэгт холбогджээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Ц.С-ийг гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэмж, нийт 3 жил 10 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button