Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

"Аваарын шатыг хааж эд зүйлсээ тавьдаг зарим иргэдэд "Цэнгэлдэх" хотхоны гал маш том сургамж болсон"

ХУД-ийн 15-р хороонд байрлах "Цэнгэлдэх" орон сууцны хотхоны 22 давхарт энэ сарын 27-нд гал түймэр гарсан. Энэ үеэр тухайн гал гарсан барилгын оршин суугчид аваарын шатаар дамжин утаажилтын бүсээс гарах гэсэн боловч доод давхрын айл шат байрлах хэсэгтээ овор их, хүнд эд хогшил тавьсны улмаас шатны таг нээгдэх боломжгүй болжээ. Мөн зарим доод давхрын айл нь эзэнгүй байсан байна.

Тухайлбал, "Цэнгэлдэх" хотхонд гарсан галын үеэр 22 давхрын цонхон дээрээ хүүхдээ тэврэн сууж буй аавын бичлэг олны анхаарлыг татсан. Тус айлын доод давхар буюу 21 давхарын айл аваарын шатаа бөглөсөн учир гэрээсээ гарах боломжгүй болжээ. Тиймээс хүүхдээ тэврэн цонхон дээрээ сууж хүчилтөрөгчөөр амьсаглах боломжтой болсон байна.

-Айл бүрийн тагтан дээр байгаа аваарын шат нь гэнэтийн ослын үед ашиглах зориулалтай-

Бид энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболдоос тодруулахад "Айл бүрийн тагтан дээр байгаа аваарын шат нь гэнэтийн ослын үед иргэд зорчих зориулалтай. Тиймэээс айл бүр тухайн аваарын шатыг нээлттэй байлгах хэрэгтэй атал иргэд тус шатны тагыг дарж эд зүйлсээ өрөөд тавьчихдаг юм байна. Үүний сөрөг жишээ нь саяхан гарсан "Цэнгэлдэх" хотхоны галаас харагдлаа. Доод айл нь аваарын шатаа таглачихсан учир утаажилтын бүсээс гарч чадахгүй байх эрсдэл үүссэн. Золоор манай Онцгой байдлын алба хаагчид ажиллаж тухайн иргэдийг аварсан. Хэрэвзээ тархалт их, дэлбэрэлт болох боломжтой галын үед саяын жишээ маш муу үр дагавар авчрах эрсдэлтэй байлаа. Тиймээс иргэддээ цаашид тагтан дээр байрлах аваарын шатыг таглаж эд зүйлс тавихгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэлээ.

Тэгвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт буюу 2010 оны 12-р сарын 23-нд баталсан Монгол Улсын Барилгын норм ба дүрмийн долоодугаар зүйлд Орон сууцны барилгын галын аюулгүй байдлын тухай тодорхой заасан байдаг. Тухайлбал, 7.2 буюу галын аюулын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд,

7.2.1: Бүх төрлийн орон сууц, нийтийн орон сууцны барилгын хөлийн өрөөний шалны түвшин гол хаалгатай шууд харьцах гадна талын газрын түвшнээс 0.15 м-ээс намгүй байх ёстой.

7.2.2: Гал тэсвэршлийн I-II зэрэгтэй блоклон барих нам давхар орон сууцны барилгын шатны хонгилын  хучилтад 1.5х2.5м-ийн хэмжээтэй гэрэлтүүлгийн болон агааржуулалтын зориулалттай нүх байх ёстой.

  • Орон сууцны барилгын хоёр түүнээс дээш давхрын сууц бүр тагт эсвэл лоожтой байна.
  • Шатны гишгүүрийн гуя хоорондоо 50 мм-ээс багагүй зай бүхий завсартай байх ёстой. Шатны хонгилын гадна хана гэрэлтүүлгийн нормын дагуу тооцож төлөвлөсөн цонхтой байна.
  • Галын аюулаас нүүлгэн шилжүүлэх зориулалтаар ашиглахаар тооцсон тагт буюу лоожоос аваарын гадна шат руу хүн саадгүй гарах боломжтой байх ёстой" хэмээн заасан байдаг.

-Аваарын шатны тагыг хаах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж буй маш бүдүүлэг алдаа-

Үүний дагуу Монгол Улсад баригдаж буй орон сууцууд ихэвчлэн тагт хэсэгтээ аваарын гарцыг суурилуулж өгсөн байдаг. Гэтэл саяхан гарсан гал түймрийн үеэр айлууд байрныхаа тагтыг ихэвчлэн эд зүйлээ хадгалахад ашигладаг нь харагдаж буй юм. Энэ нь ямарваа нэгэн гамшиг ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулж байна. Тэгвэл иргэдээс орон сууцныхаа тагтан дээр ямар эд хогшил хадгалдаг болон аваарын шатыг таглаж хүнд, том оврын эд зүйлс байрлуулдаг эсэхийг тодрууллаа.

Иргэн 1: Манай тагтан дээр аваарын шат байгаа. Орон сууцанд амьдардаг учраас эд хогшлоо хадгалах сав, зай талбай дутмаг. Тиймээс тагтан дээрээ овоолж байршуулдаг. Гэхдээ аваарын шатан дээрээ аль болох хөнгөхөн өргөхөд хялбар, хэн ч холдуулах боломжтой хөнгөхөн хайрцагтай зүйл тавьдаг. Зарим хүмүүс "зай талбайгаа зөв үр дүнтэй ашиглаж байна" гэх нэрийдлээр тагтан дээрээ хөлдөөгч болон бусад төрлийн тавилга хийлгэдэг юм байна лээ. Энэ нь маш буруу зүйл. Хэрэвзээ гэнэтийн осол аваарын үед дээд айл болон өөрсдийгөө аюултай оруулах эрсдэлтэй.

Иргэн 2: Тагтан дээрээ ихэвчлэн хэрэглэдгүй хувцас, эд зүйлсээ хадгалдаг. Жишээний өвөл, зуны хувцаснуудаа байршуулдаг. Тагтан дээрх эд хогшил багтахгүй учраас аваарын шатыг хааж дээр нь тавихаас өөр араггүйд хүрэх тохиолдол заримдаа гардаг.

Иргэн 3: Хуучны таван давхар барилгуудад жишээ нь аваарын шат, гарц байдаггүй. Тодорхой мөрдөх учиртай стандарт, дүрэм журам байдаг бол түүнийгээ мөрдөж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байх. Тэр тусмаа хууцны таван давхар барилгуудад ямарваа нэгэн гэнэтийн осол гарах магадлалтай шүү дээ.

Иргэн 4: Гэнэтийн ослын үед дээд давхарын айлууд бүгд тэр шатаар доош буух ёстой учраас таглаж дээр нь эд зүйл тавих нь буруу гэж боддог. Тиймээс манайх үргэлж нээлттэй байлгадаг. Хэзээ ч гэнэтийн гал гарахыг үгүйсгэх араггүй учир нээлттэй байлгах нь зөв. Харин тагтан дээрээ тавилгаа гаргаж тавьдаг, аваарын шатны тагыг хаах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж буй маш бүдүүлэг алдаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм үед л хүмүүс дүрэм яагаад хэрэгтэйг ойлгож байгаа байх

Зочин
Зочин

Доод айл шат бөглөснөөс болж бусад нь гарах боломжгүй болсон нь аймаар юм аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ail chini bairaa hudaldaj avahdaa balkonii zayigaa ch oruulj tootsoj avdag. tegeheer hunii huviin omch deer avaariin shat bairluulah unendee buruu. Ug n bol oorsdod n zoriulj gej tuhain uedee argalsan baih. gevch unendee gants oorsdoo ch bish deerees tumen hun buuj ireh n huviin omchiig zovshoorolgui nevterch baina gesen ug. Mon ailiin huviin omch deer baigaa uchraas yumand n hamaagui hureed zailuulj bolohgui. Hulgaid tootsogdono. Tuhain ail ezengui bailaa gej bodohod. Negent barisan barilguudaa humuusiig oilgohiig guigaad hoishid barih barilguudaa ooroor barih heregtei. Jishee n deed davhriin ailuud bol ug n deever ruu garch nisdeg tergeer zoodog.

Тэнэг ацад!!
Тэнэг ацад!!
Reply to  Зочин

Эргүү ац минь!! Зөвхөн гал гарсан үед зорчих болохоос байнга биш!!!
Нийгмийн нэг эд эс юм байж, 1 метр хүрэхгүй галын гарцан дээр үхлээ л дээ!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Medeej, ug n tagtan deer iim shat bairluulah buruu. Oor argaar barilgaa barih heregtei. Tagt chini ter hunii huviin omch. deerees neg n durtaidaa buuj ireed baival gantsaaraa amidardag hund aimaar. Ugaasaa buruu togtolstootoi hiisen. Barilgiin avaariin shataa hoishid ooroor hiih heregtei. Hoyort Ailuudad unendee yumaa tavih gazar baihgui. Balkon deeree amrah talbai bolgoj chadahgui yumaa chiheh n buruu bish.

Зочин
Зочин

Тагтан дээрээ хөлдөөгч хүртэл тавьдаг хүмүүс үнэхээр бодох хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tavij bolno. Huviin omch n . oorsdod n bol asuudal bish. Holdoogch hund bish. Oorsdoo buuna gevel asuudal bish deerees oor humuus buuj irvel shuud hunii huviin omchid nevterch ter buu hel yumand n hureh ersdeltei n tiim ch zov sanaa bish. Esvel bairaa zarahdaa balkoniig n oruulahgui orts shig niitiin omchoor bolgoh heregtei. tegvel asuudalgui. Gehdee bas niitiin omch bolgochihoor deerees neg n buuj ireed niitiin omch geed suugaad baih bolomjtoi gesen ug. Tegeheer gadna esvel tusgay shat l hiih n hamgiin onovchtoi.

Тэнэг ацад!!
Тэнэг ацад!!
Reply to  Зочин

Хаха !! Өөрсдөө буухад асуудалгүй гэж Шааж байна!!
Тэгээд өөрийн хувийн өмч гэчээд доошоо буухдаа бас хувийн өмч рүү буух гэж байгаагаа юу гэх вээ?? Малаа

Зочин
Зочин

Ene bol zugeer neg durem bish amid garah bolomj yum bn

Зочин
Зочин

Онцгойгийнхон үнэхээр сайн ажиллаж олон хүний амь аварчээ

Зочин
Зочин

Avariin gartsaa neelttei bailgah ni hun buriin uureg

Зочин
Зочин

Соронзонболд нэртэй гөлөг минь та нар эхлээд ямар ч үед ажлаа сайн гүйцэтгэдэг чадвартай бас техниктэй болчихоод олон юм хуц тэр суудлын бөглөөд Ариунболд гутарсандаа хэл наад үгнүүдээ

Зочин
Зочин

Хүүхдээ тэвэрчихсэн цонхон дээр сууж байсан аавыг хараад үнэхээр айсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

2001 ond ANU-d haldlaga bolohod ter ondor barilgaiin deerguur ajilladag humuus amisgalah agaar baihgui, gal udsan tul tomriig halaagaad barih barits baihgui, humuus tsonhon deeree zogsoj baigaad dooshoo nisej uhej baisan.

Зочин
Зочин

Avariin shat bol niitiin ayulgui baidliin neg heseg gedgiig oilgoh heregtei

Зочин
Зочин
Reply to  Зочин

Balkon n huviin omch baih. Niitiin heseg n koridort baidag shat orts. Huuliaraa tiim baidag.

Зочин
Зочин

Өөрийнхөө тав тухаас болж бусдын амийг эрсдэлд оруулж болохгүй

Зочин
Зочин

Манай байр ч гэсэн зарим айл аваарын шатаа бүр модон шүүгээгээр хаачихсан байдаг

Зочин
Зочин

Иргэдэд торгууль ногдуулдаг болохгүй бол анхаарахгүй юм байна

Зочин
Зочин

Tsahilgaan baraa taviad taglaad haychdag humuus ih bdag shuu

Зочин
Зочин

Ail bolgon neg udaа tagtaa shalgaj tseverleh heregtei yum bn

Зочин
Зочин

Нэг айлын хайхрамжгүй байдал бүтэн орцны эрсдэл болдог юм байна

Зочин
Зочин

Ene medeeg unshaad tagtan deerhee yumsiig tseverlemeer sanagdlaa

Зочин
Зочин

Соронзонболд нэртэй гөлөг минь та нар эхлээд ямар ч үед ажлаа сайн гүйцэтгэдэг чадвартай бас техниктэй болчихоод олон юм хуц тэр суудлын бөглөөд Ариунболд гутарсандаа хэл наад үгнүүдээ

Yuj
Yuj

Бүр гагначихсан хүмүүс байна

Зочин
Зочин

Ochigdroos hoish harahaar heden davhar barilga n l medegdehgui baigaa yum daa. Deeguurh davhart n garsan baisan bolohoor her ondriig n tootsoh geheer medeelel baihgui.

Зочин
Зочин

Gol asuudal n barilgaa buruu barij baina. uunees oor, hunii huviin omchid oor humuus nevtruulehgui garah arga bodoh heregtei. Mongoo hemneed avaariin shataa ailiin balkonoor damjuulj bariad baij bolohgui. 2. Manai ulsad heregjdeggui neg yum baidag n baishin bur ruu oroh galiin mashinii zaig jinhene boglood mashinaa tavisan baidag gesen. uuniig bol ontsgoigiinhon hatuu shalgaj torgoj soh burd n uureg bolgoj gadaadiinhan shig bainga cholootei bailgah heregtei. Yarsan ued galiinhan hunii zamd teeglesen mashin orgood zailuulah tsag zav baihgui. Ene l mordogddoggui durem baidag. Gadaadad bol Temdeglegeetei l baidag. Jishee n arktai dorvoljin baishin bailaa gej bodohod dorvoljingiin dotor tald gal garval mashin arcaar oroh heregtei bolno. Tiim ued arc ruu ordog haalgan deer tom temdeglegeetei bogood mashin tavih horiotoi temdeglegeetei baidag. Unshaad ch oilgohoor bichsen baidag. Uuniigee uls dayar hevshuuleh n ontsgoigiinhnii uureg daalgavar. Bugded n shaardlaga taviad belen bolohoor n neg zahaas n shalgaad yavah heregtei.

Зочин
Зочин

Iim ondor barilgad amidardag humuust hamgiin hetsuu n gal, gazar hodlood nurah ayul baisan odoo nemeed gas. Tiimees bugd hariutslagatai amidrah heregtei. Tegehgui bol yalanguya deeguur amidardag humuus bairnaasaa garch chadahgui duusna.

Зочин
Зочин

Сайхан ярьж аваад баяр тэмдэглээд мартаа. Дарахгийн гал гархад үргэлж ийм л байсаар байна

Зочин
Зочин

Байранд орсон хүмүүс тагт дээр хог овоолоод хэвшсэн ---------уул нь салхилах цэвэрхэн байвал танд тустай

Зочин
Зочин

гал хаанаас гарсныг хууль шүүхийнхэн тогтооно гэж яриад байгаа хүндээ

Зочин
Зочин

Тэднийг торгох ёстой

Зочин
Зочин

Тэднийг торгох ёстой

Зочин
Зочин

Ийм чухал анхааруулгыг л хэвлэлүүд сайн түгээж түмэнд хүргэх хэрэгтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Iim shattai baih n gantsaaraa amidardag hund aimaar. Untaj chadahgui. Deer dooroos n tanihgui humuus orj ireh magadlaltai tul.

Зочин
Зочин

yrn bairniha hajuud tusdaa bdishde gadaadad tehnik hvrkv deeshee bol bolkon esvl deewrlv gatj nisdeg terger awragdana gj tootsoh hergte bsin odo hohin l geyde oorsdo nowshnoso bolj vhj bhda taarsan malnud

ХОТ өндөр барилга бариулахаа болиоч.
ХОТ өндөр барилга бариулахаа болиоч.

10 дээш давхартай орон сууц барихыг зогсоох хэрэгтэй. Бариулж байгаа иргэд ашгаа бодоод бага газарт олон давхар барьж байгаа. Үүнээсээ болоод оршин суугчид нь машин тавих зогсоолгүй, хүүхэд тоглох талбай муухан, ногоон байгууламжийг ч ёс төдий байгуулдаг нь нууц биш шүү. ХОТ анхаараач.

Зочин
Зочин

хүлээж авсан байгууллагад хэлэх үү ийм стандарт гэж юубхав дээ хулгай зэлгээ их бхад

Зочин
Зочин

Аваарын шат бол агуулах биш амь авардаг гарц шүү

Зочинолдо
Зочинолдо

доод айл нь шууд бусаар хүн алах шахжээ аврагчид сайн ажиллаж аварчээ.Хэрвээ эндсэн бол тэр доод айлын хүн үхэхээрээ тамд залрах байжээ

Зочин
Зочин

аваарын шатыг балкон дээр байрлуулж байгаа чинь л буруу шдээ, хэн ч байнга нээлттэй байлгаж гэртээ хулгай оруулахыг хүсэхгүй шдээ, мкв-аар нь тооцож худалдаж авсан хувийн өмчийн нэг хэсэг мөн шдээ. орон сууцны аваарын гарцыг орцноос шууд гадагшаа гардаг байдлаар шийдэж стандарт болгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button