НийгмийнНийгэм мэдээ

Ирэх оноос эхлэн 0-1 насандаа эндсэн хүүхдийг одонгийн хүүхдийн тоонд хамруулахаар хуульчлав

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа. Ингэснээр ээжүүд 0-1 насанд эндсэн хүүхдээ одонгийн хүүхдийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.

Мөн заавал хүүхэд нь нэг нас хүрсний дараа алдарт эхийн одонгоо авдаг зохицуулалтыг халж буй. Өөрөөр хэлбэл, төрөөд нэг сар болж байгаа материалаа бүрдүүлж өгөн, одон авах боломжтой.

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хүчин төгөлдөр хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтэд хамрагдах эхчүүд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөх одонгоо авах юм. Энэ хуулт хэрэгжиж эхэлснээр 27, 100 ээж "Эхийн алдар II", "Эхийн алдар I" 10,154 одон авна гэсэн тооцоолол гарчээ.

Ташрамд дурдахад, "Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд 12,306 ээж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж буй.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Buruu daa. Huuhed n irgen bolj niigemd oroogui uchraas.

Зочин
Зочин

Энэ буруу хүүхдээ үхүүллчхээд одон хөөцөлдөх эх олдох уу дэмий юм санаачилж байх юм даа

Зочина.А
Зочина.А

Бүр тэнэгтэж өгч бн аа..Төмөрөө шахах гж үзэж өгч бх шив.Санаачилсан нь бөх гл үү?Ккк...Үрээ алдчаад төмөр авах эх бх уу?

Зочин
Зочин

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button