НийгмийнНийгэм мэдээ

Баянхонгор аймаг дахь "Шижир аранжин" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Шижир Аранжин” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус компанийн “Замын булгийн орд” алтны шороон ордын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй, уул уурхайн эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй, ажлын байрны аюулгүй ажиллагаа, тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн тухайн жилийн Байгаль менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, ашиглалтын үеийн хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй зэрэг уурхай дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл хангагдаагүй байна.

Иймд "Шижир Аранжин" ХХК-ийн МV-012665 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн үйл ажиллагааг илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хүртэл хугацаанд улсын байцаагчийн акт үйлдэн зогсоож, лацдав.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лац, ломбыг хөндөж, хууль бусаар тоног төхөөрөмжийг ажиллуулах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хүртэл хийгээгүй тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг тус компанийн Гүйцэтгэл захирал Д.Даариймаа болон холбогдох хүмүүст анхааруулжээ.

БОУАӨЯ, АҮЭБЯ-ны хамтарсан ажлын хэсгүүд Төв, Баянхонгор, Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button