ЭДИЙН ЗАСАГ

Инфляц 10.1 хувь болж өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар 2.5 хувиар буурчээ

2026 оны 3-р сард улсын хэмжээнд инфляц 7.4 хувьтай байсан бол 4-р сард огцом өсөлт үзүүлж хоёр оронтой тоо руу буюу 10.1 хувь болсон.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэг болох махны үнийн өсөлт, мөн шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц ийн өссөн хэмээн салбарын сайд нар тайлбарладаг. Ингэснээр ҮСХ-оос зарласан иргэдийн дундаж цалин орлого 2.5 сая төгрөгтэй тэнцэж байна гэсний дагуу тооцож үзвэл сарын дотор улсын хэмжээнд инфляц 2.7 хувиар өссөн нь иргэдэд хэрхэн нөлөөлсөн бэ. Энэ нь дунджаар 2.5 сая төгрөгийн цалингийн орлоготой иргэний худалдан авах чадвар 2.5 хувиар буюу 62 орчим мянган төгрөгөөр буурсан гэсэн үг.

Монголбанкны инфляцын төсөөллийг одоогоор давж, цаашид зорилтот түвшинд хүрэхгүй бол Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг нэмж магадгүй юм. Хэрвээ бодлогын хүү нэмэгдвэл зээлийн хүү өсөх, иргэдийн гар дээр ирэх зээлийн хэмжээ ч мөн буурна.  

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button