2021 оны наадмыг "хүчин төгөлдөр" гэж үзвэл нөхөн тэмдэглэсэн 2022 оны наадмаа хэрхэх вэ
П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнөөдрийн /2026.06.05/ чуулганаар мөн дэмжив.
Тус хуулийн төсөл дэмжигдэж Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгох эсэх нь иргэдийн анхаарлыг татаж байгаа юм.
Тухайн үед цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 516 бөх барилдуулсан. Тус барилдаанд зодоглосон бөхчүүд "тухайн үед цол олгоно гэж барилдуулсан. Бүгд л цол авахын төлөө барилдсан. Тиймээс цол нөхөн олгох нь зөв" гэсэн байр суурьтай байгаа юм.
Харин зарим бөхчүүд цол нөхөн олгох асуудлыг шүүмжилсэн байр суурьтай байгаа. Хэрэв УИХ-аар тус хуулийн төсөл дэмжигдвэл 2021 оны наадамд зодоглосон бөхчүүд цолоо нөхөн авна. Тухайлбал, Улсын заан Б.Бат-Өлзий арслан цол авах юм.
Хэрэвзээ 2021 оны наадмыг "хүчин төгөлдөр" хэмээн үзэж цол нөхөн олговол 2022 онд нөхөн тэмдэглэсэн наадмыг хэрхэх асуудал яригдах нь зүй. Ингэвэл Улсын арслан Б.Бат-Өлзий арслан цол авах юм бол Улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр болон тухайн жил амжилтаа ахиулсан бөхчүүдийн цол хүчин төгөлдөр хэвээр байх эсэх нь тодорхойгүй байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2021 оны наадам илүү ач холбогдолтой учир нь Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадам билээ.
2022 оны наадам бол АХ ын 101 жилийн ой тохиож бас л ач холбогдолтой болсон билээ.Аливаа сайн юмыг үхэр монголчууд эсэргүүцэж хэрсүү монголчууд дэмжиж байдаг нь худлаа биш.
Том асуудал биш юм. 2022 оны наадам болон 2021 оны наадмыг хамтад нь 2022 онд тэмдэглэсэн юм. Тэгэхээр, тухайн үеийн тогтоолуудаа хүчингүй болгоод шинээр хийхдээ, Нөхөн тэмдэглэсэн гэсэн заалтаа аваад хаячихад л болно л доо.
Тухайн үед допинг яасын бол
2021 онд Залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэж бөх барилдуулсан учир цол олгох талаар ямарч яриа байгаагүй ээ . Тийм учир цол олгох нь буруу . Дараа жил нь 100 болон 101 жилээ хамтад нь тэмдэглэж наадам хийсэн биз дээ
hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 dugaar baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar guilagchin baasanjav
Урьдын цагт хүч чадалтнуудаа эх орноо хамгаалах эр зоригтон баатарууд гэж хүндэлж ирсэн байдаг. Одоо цагийн Бөхчүүд Пөхчүүд болчлоо. Энэ их гүзээ цувдай ёс зүйгүй ааш араншин. Гол нь эх орноо хамгаалах битгий хэл эсрэг талд нь гарчихсан гадны гар хөл болчихсон уул уурхай гээд эх орноо сэмлээд сүйрүүлээд, улс төрд ч орчихсон тэнэгтэж гүйцлээ. ХЭН ТА НААРЫГ ЯАНА ГЭЖ ХҮНДЛЭХ БОЛЖ БАЙНА. ЗААН БАЙНА УУ ГАХАЙ БАЙНА УУ ЯЛГААГҮЙ ЭЭ
Сайнзориг гэж өлөн бөөсийг төрөөс хол байлгах юмсан. Самарч дууслаа. Шоронд нь явуулаачээ
2021 онд наадам хийгээгүй юм чинь юуны хүчин төгөлдөр гэж байхав дэ.
neg ch turuuleegui arslan tsoltoi orhinbayar bandiin tsoliig huraa.Bat-ulzii huu aralan tsol avah ni mash zuv shuu !!!
Үнэсний минь....ганц дархлаа
Наадах хуулиа болио Сайн зориг гишүүнээ бас ямар хүний лобби яваад байна. Ямар нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа биш дээ.Батөлзий заан нь гонгиноод байдаг биз дээр. Цагийн юм цагтаа сайхан гэж үг байдаг биз дээ.
Наад хуулиа татчихаа Сайн зориг гишүүнээ энэнээс илүү хүлээлт та бүгдээс хүсэж байна.Болдог юм болоод өнгөрсөн,цагийн юм цагтаа сайхан гэж үг бий шүү дээ.ямар нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа биш дээ.Цол авсан бөхчүүдэд тийм ч их нэр хүндлэл олгогдохгүй.2021 оны ЗХ- ны өдөрлөгт барилдсан бөхчүүдийг хэлж байгаа шүү.
Ер нь ардын хувьсгалын ойг тэгтлээ чухалчлах шаардлагатай юм уу
Үхсэний ардын хувьсгал, сөнөсөн юмаа хая
Хуцдаг хужаа вэ