Улс төрийн мэдээ

Ц.Даваацэрэнгийн бантагнуулж, “Ачит Ихт” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 110.5 тэрбумын учир

Орхон аймгийн Сум дундын анхан шатны шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Ц.Даваацэрэн нарт холбогох эрүүгийн хэргийн шүүх хурал болов. Шүүхээс Ц.Даваацэрэнг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо албан ёсных болохыг тайлбарлаж чадаагүй зэрэг хэд хэдэн зүйл заалтаар буруутгаад буй.

Ингэхдээ шүүхээс “Ачит Ихт” ХХК-иас 110.5 тэрбум төгрөгийг гаргуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ юун 110 тэрбум төгрөг болохыг хөндвөл,

Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарсан хүдрийн овоолгыг П.Цагааны “Ачит ихт” ХХК-д өгчихснийг төрийн эзэмшлийн 34 хувиасаа татгалзах замаар авлига авсан хэмээн АТГ шалгаж байв.

2013 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ачит ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээ байгуулж байсан бөол 2015 онд ийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эзэмшлийн 34 хувиас татгалзсан.

Ингээд түүний энэ асуудал дээр “Эрдэнэт медипас” эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 69.9 тэрбумаар бариулсан байхад хувьд өгсөн зэрэг асуудлууд хуулийн байгууллагад боогдож, шалгагдаж ирсэн.

Өнөөдрийг хүртэл төр өөрийн 34 хувиасаа татгалзсанаар хүдрийн овоолго дээрээс “Ачит ихт” компанийн олсон орлогоос хүртэх ёстой байсан орлогын боломжоо бүрэн алдсан хэмээн шүүхээс үзсэн бөгөөд “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан гэж үзэж байсан бол өнөөдөр энэ дүн өнөөдөр 110.5 тэрбум төгрөгөөр тооцогдож байна.

“Ачит ихт” компани 2024 оны байдлаар нийт борлуулалтын орлого нь 535 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.8 орчим их наяд төгрөгтэй дүйцэж байв. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрөө энэ үүсмэл ордыг бий болгоход 500 орчим сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Иймээс тодорхой хувь нь төрд заавал очих ёстой гэж үзэж байв.

Засгийн газар үүсмэл ордыг түшиглэн "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" гэсэн компаниудтай хэлцэл хийх замаар төр эзэмшлийн 34 хувиа тогтоох хэлэлцээрийг албажуулах асуудал намжиж, “Эрдэнэт үйлдвэр” өөрийнхөө овоолгыг ашиглах чиглэлээр төсөл бэлдэж байсан ч Засгийн газрын тогтоолоор зогсоогоод төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барьж цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглаж байгаа бол сонгон шалгаруулалтаар 34 хувийг баялгийн сандаа төвлөрүүлнэ гэж байв.

Гэсэн ч шүүхээс Ц.Даваацэрэнг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын орлого олох боломжийг алдагдуулсан хэмээн үзэж "Ачит ихт" компаниас дээрх 110.5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

Маш зөв. Даварсан цагаан новш.

Холбоотой мэдээ

Back to top button