НИЙГЭМНийгэм мэдээ

Дохиур мод барьж өөртөө зам чөлөөлсөн иргэнийг 20 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 1 жилээр хасжээ

Өчигдөр цахим сүлжээнд “Дохиураар хувийн машины замаа чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээллийг иргэн нийтэлжээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөнийг тогтоосон байна.

Улмаар иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулжээ. Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгвэл энэ улсын мөнгөөр оролдсон хүнийг энэ улсын газар шороогоор оролдсон хүнийг энэ газар шороон дээр гишгэх эрхгүй болгож цаазаар авхуулах хэрэгтэй

Ider
Ider

Муу муудаа жанжин гэж үнэн юм даа...

Холбоотой мэдээ

Back to top button