Н.Алтанхуяг: Монголчууд баялгаа ухуулаад л байдаг, ногдол ашиг авч чаддаггүй. Үүнийг засаж залруулах нь ЗГ-ын ажил
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Оюутолгой"-н асуудлаар дараах тодруулгыг өглөө.
Ингэхдээ "34 хувь гэдэг бол 1.6 тэрбум долларын ногдол ашгийг авах тухай асуудал яригдаж байна. Энэ тухай олон жил ярьж, хэлэлцлээ. Одоо хэлэлцээрtэ сайн хийж, хүүгээ хүчингүй болгож, ногдол ашгаа авч эхэлье.
Иргэд санал гаргаж байхад Ерөнхий сайд маань тэднийг нухчин дарах бус саналыг авч үзэж, яаж Монголын талд ашигтай болгох талаар ажиллана гэж найдаж байна.
Хоёр янзын гэрээ бий. Бидний үед байгуулагдсан "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээнд зээлээ төлж дуустал ногдол ашиг авахгүй гэх заалт байхгүй. Харин үүний дараа буюу компаниудын хооронд хийсэн хувь нийлүүлэгчдийн гэрээнд тийм заалт бий. Тэр заалт бол УИХ-аар хэлэлцүүлэгдээгүй. Засгийн газар санаа оноогоо хэлээд өөрчилж болно. Өөрчлөх шаардлагатай. Манай иргэдийн хэлээд буй нь үнэн. Бид баялгаа ухуулаад л байгаа. Гэвч түүнээсээ ашиг хүртдэггүй. Үүнийг өөрчлөх ёстой.
Манайхны үед иргэд эсэргүүцэн тэмцдэг л байсан. Засгийн газар иргэдтэйгээ уулзаж ажиллах л ёстой. Гэтэл одоо жагссан бүрийг гаднынхны үгийг дамжуулагч гэж буруутгаж байна. Монголчууд яагаад бие биеэ ингэж хардах болов. Засгийн газар ойлголтын зөрүүг гаргах нь зөв. Ингэж ойлгуулбал манай иргэд заавал нөгөө талд ажиллаад явахгүй" гэв.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34% avna gej teneg shiidver gargasanii chini gai shdee