
Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагаас энэ жилийн Бүх цэргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд цол, чимэг хүртэх болзол хангасан, тав болон түүнээс дээш давсан нийт найман бөхөөс допингийн сорьц авсан. Улмаар сорьцыг энэ сарын 6-ны өдөр цуглуулан Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany) хүргүүлэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Улмаар лабораторийн шинжилгээний тайлангаар бүх сорьцод хориотой бодис илрээгүй байна. Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага нь допингийн хяналтыг холбогдох олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүнд, шударга өрсөлдөөнийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага юм.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Вот хорошо, ингээд бүгдээрээ сурна заншина ! Сайн бна.
одоо авилгын ганц томоохон унацтай ажил бол энэ допинг хянах болоод удаж байна . Увс Ховдынхон баяжиж байгаа гэлцдэг , тэд бас өгөөмөр гэдгийг бид бас мэднэ
boldog l um bna 28 taria shahuulsan darhlaa demjuulsen hun alga boloosh te
Маналжавын шударга тэмцлийн үр дүн гарч л байгаа нь энэ дээ.
Магалжавын гэж залруулж уншина уу!