Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох эсэхийг өнөөдөр чуулганаар шийднэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшиж буй "ногоон автобусны" Ж.Сүхбаатар, АН-ын угшилтай Г.Эрдэнэбат нарын томилгоог хэлэлцэх төлөвтэй байна. Нэр дэвшигчдийг өчигдөр холбогдох байнгын хороод буюу ТББХ, ХЗБХ-оор хэлэлцэж, олон дэмжээд буй.
С.Бямбацогт бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хоёр нэр дэвшигчийг бүрэн эрхийн хугаацаа нь дуусаад жил гаруй болж буй ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан нарын ороонд санал болгоод буй. Өнөөдөр чуулганы хуралдаанаар УИХ-ын даргын уг саналыг хэлэлцэж, хэлэлцэн батлах юм.
Нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар өдгөө Ерөнхий сайд Н.Учралын хуулийн зөвлөхөөр ажилладаг. Харин Г.Эрдэнэбат хуульчийг Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын Тамгын газрын дэд даргаар томилсон.
Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.
Өмнөх линк:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай л дэндүү доромжилсон томилгоонууд хийж байнаа