Н.Учрал, Г.Дамдинням нарын наадмаар халхавчлан зүтгүүлж буй Ашигт малтмалын хуулийн ашиг сонирхол

Орон даяар баяр наадмын уур амьсгал орж, хүмүүсийн анхаарал суларсан энэ цаг үед УИХ шөнөжин оройжин хуралдаж байна. Бусад үед ирцэндээ ордоггүй гишүүд ингэтлээ махарч ажиллаж буйн цаад шалтгаан нь наадмаар халхавч, ашиг сонирхлын зөрчилтэй хуулиудаа "машиндаж" дуусгах гэдэг нь олон жилийн дунджаар ил болсон.
Эдгээрийн нэг нь Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын Г.Дамдиннямын "авторласан" Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл юм. Эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд холбогдох эрх зүйн орчноо тун хэрсүү бүрдүүлэх ёстой. Гэвч Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд нь шуурганд хөөгдсөн мэт санд мэнд хууль батлуулахаар зүтгэж байна.
Уг хуулийн төслийг өнгөрсөн сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ байнгын хороодоор хэлэлцэж, УИХ-ын эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрэхэд хоёр хоног зарцуулав. Үндсэндээ, өчигдөр, уржигдар хоёр хонож өнжих шахам тус хуулийг хэлэлцсэн.
Ингэтлээ яарч, сандран баяр наадамтай давхцан батлуулахаар зүтгэхийн цаана хэний ямар эрх ашиг байгаа вэ гэдэг асуудал нийгэмэд хэдийн хөндөгдөж эхэлсэн. Хуулийн төсөлд тусгаад буй Монгол Улсын нийтлэг эрх ашгийн эсрэг байж болзошгүй гэх агуулга заалтуудыг тодруулъя.
Тухайлбал,
Зэсийн АМНАТ-ыг бууруулах агуулга хэдэнтээ яригдсан. Сүүлд эдийн засгийн байнгын хорооны хурлаар 2029 оын нэгдүгээр сарын 1-н хүртэл зэсийн АМНАТ-ыг хөндөхгүй байх санал гарагж дэмжигдсэн. Гэвч уг санал энгийн горимын явж буй хуулийн төсөл дээр ажлын хэсгээгс гаргаагүй саналыг байнгын хороон дээр санал, хурааж дэмжин дэг зөрсөн гэх асуудал дагуулаад буй.
Үүний цаадах хамгийн чухал агуулга нь зэисийн үнэ түүхэнд дээд хэмжээндээ хүрээд буй энэ үед татвараа нэмж, улс орны эдийн засагтаа ашиг нэмэх бус эсрэгээр үйлдэж байгаа гэдгийг Ерөнхий сайд тэргүүтэй улстөрчид мэдэгдээд буй.
Түүнчлэн Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийх товлосон хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байхад Засгийн газар ийм хойш ухарсан алхам хиж байгаа нь Рио Тинто-д буулт хийж буйта ижил үйлдэл болж байгаа юм.
Уг нь тэнд наадамтай давхжуулж түүхий хууль зүтгүүлэхийн оронд тав хоногийн дараа товлосон хугацаа нь дуусах гэж буй Оюу Толгойн хэлэлцээрийн ажлын хэсгүүддээ анхаарал хандуулах ёстой юм.
Мөн орон нутгийн тусгай хэрэгцээт газрыг үл харгалзан 150 мянган га хүртэлх талбайг гэрээгээр өгөх, үүний 20 хүртэлх хувийг сонгон шалгаруулалтгүйгээр тухайн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл болгон олгох агуулга багтжээ.
Цаашлаад аливаа асуудалтай хуулийг энгийн нэршилтэй хуулиар халхавчлан дагалдах хуулиар оруулж ирдэг тактик ч энд үйлчилжээ. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хуулиас газрын ховор элементийг хасахаар "хавчуулсан". Энэ нь Ерөнхийлөгчийн зарлигаар хамгаалагдаж, цөмийн энергийн хуульд орчихоод хөдөлгөж болохгүй байгаа газрын ховор элемент, цацраг идэвхт бодистой холбоотой төслийг урагшлуулах арга юм.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дамдиннямын гарал үүсэлд монголнууд эргэлзэж эхэллээ энэ анхнаасаа л хулхины гар байсан тэр чигээрээ л хулхидаад явах юм.Байр суурьгүй хөнгөн зан чанартай этгээд худлаа инээгээл харин яаж яваад энэ ац сайдын суудал авчихаваа иймэрхүү харах царайны худлаа гарууд шоронд очихоороо банди ч юм уу? гөрөөчин болж хувирна муу лалар.Эх орон иргэдийхээ эсрэг хуулийг аль эртнээс л энэ мудак зүтгүүлээд байгаашт цаад эзэд нь овоо хэдэн төгрөг өгчихсөн байна.Үхэр монголнууд мөхлийхөө замыг эргэлт буцалтгүй сонгочихлоо биднийхээ төлөө зөв мэргэн шийдвэр гаргаж иргэддээ ээлтэй хууль батлахын оронд иргэдийхээ эсрэг хууль батлах гэж чичрээд байдаг нь ямар учиртай юм.Одоо их хурлын гишүүд хувийн амбицаа нэгдүгээрт тавиад улсаа тонох иргэдээ мөлжих уралдаанд яваад ирэхээр энэ улс мөхнө гадны нэг улс колончилж мөнгөө хийсэн үмхийрсэн ал тэмбүүндээ идээлсэн төмсөгнүүд гараад явчихна.Энэ улсад үлдсэн улны маниус нь алингаа алдаж аяга хоолны төлөө нэгийгээ мөлжинө пязда гэж