АН: Олон намын суудалтай парламентыг МАН "эзэгнэж", ЗГ-ын хуулийн хэлтэс шиг ажиллуулж байна
АН-ын бүлгээс хаврын чуулган хаах дөхсөнтэй холбогдуулан эх баригчид УИХ-ыг хэрхэн хууль "машиндах" систем шиг ашиглаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллйин эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл "Хоёр жилийн хугацаанд эрх баригчид гурав дахь Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай ажиллаж байна. Үндсэндээ албан тушаал, сандал суудлын асуудал яригдсан. Өнөөдөр гэхэд чуулганаар ч зөвхөн томилгоо ярьж байна. АН-ын гишүүдийн маш олон бүтээлч хуулийн төсөл санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Гэвч эдгээр хуулийг Засгийн газрын хуультай хамтатган хэлэлцүүлэх замаар завхруулсан хаврын чуулган өндөрлөлөө" гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Д.Амарбаясгалангийн үед эхэлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурван чуулган дамналаа. Ерөнхий сайд нь УИХ-ын тархин дээр сууж болохгүй. Намын дарга руу зүтгэж байгаа хүн УИХ-ын даргалж болохгүй гэдэг зарчим туссан. Энэ бол олон намын төлөөлөл бүхий парламент мэтгэцэж, үүнийхээ үр дүнд хууль баталдаг Засгийн газарт хяналт тавих орчныг бүрдүүлэх юм.
Эрх баригчид даргынх нь суудалд Үндсэн хуулийн үг хэсэг хэрэгтэй болбол маань мэгзэм шиг дуугардаг, ҮХЦ-ийг хөдөлгөдөг мөртлөө даргынх нь суудалд халгаатай хууль дээр хараагүй, сонсоогүй мэт байдгийг өдөр тутам харж байна УИХ нэг намын даргын хүслийг гүйцэтгэгч шиг ажиллаж байна. Энэ бол нэг нам парламентаа эзэгнэсний илрэл. Чуулган ноёд ихсийн хурал шиг боллоо. Хамгийн тансаг зүйл төрд, хамгийн ядуу хэрэглээ иргэдэд байна" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Иргэд хөдөлмөр эрхэслний төлөө татвараар шийтгүүлж байгааг өөрчилж багасгах гэсэн боловч дэмжсэнгүй. Хэрэв АН засгийн эрхийг авбал татварыг бууруулж, ААН-үүдийг дэмжин төрийг бага мөнгөтэй байлгана" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан "МАН бол дарга суурьтай бүтэцтэй. Бид цомхон төр, татварын дарамтгүй байхаар ажиллаж байгаа. Ардчиллын мөрөөдөл амилаасай. Залууc битгий эх орноосоо яваасай. Битгий дарга нарын цүнх бариасай" хэмээлээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.