НИЙГЭМ

Ж.Чинбүрэн: М.Билэгт гишүүний барьсан эмнэлгийг түрээслэх гэрээ хийж эхэлсэн

"Ачлалтрейд" ХХК-ийг үүсгэн байгуулагч М.Билэгт нь 2010 онд өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээг  Монголдоо нутагшуулах зорилгоор хөгжингүй орны стандартыг хангах "ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА БАРЬЖ БАЙГУУЛАХ" төслийг санаачилан хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Энэ хүрээнд баригдсан "Энермед” ХХК-ийн эмнэлгийн барилга нь Япон Улсын стандартын дагуу улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах буюу 12  давхар, өдөртөө 500, жилдээ 150 мянган иргэнийг амбулторид хүлээн авч, оношлогоо, эмчилгээ хийх хүчин чадалтай, жилдээ 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой эмнэлгийн барилгыг бэлэн болгож Улсын комисс хүлээн авсан билээ.

Төслийг анх 2010 онд санаачилж, хэрэгжүүлэхээр эхэлсэн бөгөөд 2016 онд М.Билэгт УИХ-н гишүүн болсонтой нь холбогдуулан сүүлийн хоёр жилийн хугацаанд түүнтэй холбоотой сөрөг шүүмжүүд ихээхэн гарах болсон тул шинэ хавдрын эмнэлгийг төрд худалдахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм.

Харин ХӨСҮТ-ийн зүгээс уг эмнэлгийн барилгыг авах сонирхолтой байгаа гэдгээ төрд удаа дараа илэрхийлсэн бөгөөд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн өнөөдөр /2019.06.20/ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн М.Билэгтийн барьсан эмнэлгийг түрээслэх тухай гэрээ хэлэлцээр эхэлж байна. Хэлэлцээр эхний шатандаа явж байгаа” хэмээн ярьжээ.

Б.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button