НИЙГЭМНийгэм мэдээ

ЦЕГ: 18 настай, эрэгтэй гутлын үдээсээр боомилж нас барсан нь тогтоогдсон

Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны өдрийн 10:21 цагийн орчимд “ … торон хашаанаас хүн боомилж нас барсан …” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад “… тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт иргэн 18 настай, эрэгтэй нь төмөр торон хашааны дээд хэсгээс гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийн шалтгаан, нөхцөлийг тал бүрээс нь бүрэн тогтоохоор тус дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button