Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
14:00 цагт: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр" сэдвээр Австрийн ШУА-ийн Иран судлалын хүрээлэнгийн доктор Стефан Камола “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд лекц уншина.
14:00 цагт: Гаалийн ерөнхий газраас Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.
-“Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэннаймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд Ливаны Ерөнхийлөгч Мишел Ауныг хүлээн авч уулзана.
-АНУ-ын Оклахома сити хотноо Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
-Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэлоролцоно.-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.