УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зангиагаа зүүгээд очно гэж попорсон ч хил давж одсон Ц.Элбэгдорж АТГ-аас дахин дуудахад очсонгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг сэргээж, долоодугаар сарын 9-ний өдөр дахин яллагдагчаар татжээ. АТГ-аас тайлбар мэдүүлэг авахаар бүртгэлтэй хаяг, туслахын утасны дугаар зэрэгт мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнийг 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхлэх үед Монгол Улсаас гарч явсан байдаг.

Ц.Элбэгдорж энэ оны долоодугаар сарын 5-нд Монголд ирээд буй. Түүний "Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно" гэх тренд үг бий. Энэ н хуулийн байгууллага дуудвал яваад очно, шалгуулахад бэлэн гэх утгатай. Гэвч тэрбээр өөрийг нь авлига, албан тушаалын хэргээр шалгаж эхлэхтэй зэрэгцэн, хил гарч одсон. Огноо нь 2019 оны аравдугаар сарын 3.

Тухайн үед түүнийг Тавантолгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм.

Дараа нь АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаж байв. Учир нь, яллагдагч гадаад улс руу гарч явсантай холбоотойгоор хэрэг шалгах зарим ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл үүссэн. Огноо нь 2020 оны хоёрдугаар сарын 03.

Ийн явсаар зургаан жил өнгөрсөн. Улмаар хууль хяналтын байгууллагаас түүнийг гадаад улс руу оргон зайлсан гэж үзэн, хэргийг нь түр түдгэлзүүлсэн байсан аж. Ц.Элбэгдорж нь өдгөө Монголд ирсэн тулд прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу хэргийг сэргээж, дахин яллагдагчаар татсан нь энэ.

Хэргийг сэргээсэнтэй холбогдуулах АТГ-аас яллагдагчаас дахин мэдүүлэг авах үйл ажиллагааг эхлүүлжээ. Долоодугаар сарын 17-нд яллагдагч Ц.Элбэгдоржоос тайлбар мэдүүлэг авахаар дуудуулсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр "Хөдөө явж байгаа тул очих боломжгүй. Наймдугаар сараас хот орно" гэжээ.

Тэрбээр хэд хоногийн өмнө болж өнгөрсөн Эрдэнэт хотын 50 жилийн наадмын үзэж явсан. Энэ үеэрээ "Намайг долоон жил шалгасан. Ямар ч зүйл тогтоогдсонгүй гээд хэрэг дууссан" хэмээн ярьсан байадаг.

Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон хэргүүдийг эргэн сануулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон. ТЕГын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг. 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутгагдан шалгагдаж байв. Ихэнх хэрэг нь яасан нь тодорхойгүй "дарагдсан".

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

шуудхан л Барьж хорих хэрэгтэй шд,,,,,Хууль, Шүүхтэй Улс орон биз дээ,,,,,хажуудаа байгаа нэг муу Оргодолыг барьж чадахгүй Хууль, шүүх, цагдаа гэж байгаад яахын,

Холбоотой мэдээ

Back to top button