Нийгэм мэдээ

Аялал жуулчлалын салбарынхан: Яам "Айлтгүй, хангалттай шатахуун бий гэсэн". Гэтэл 1.2 их наядын хохирол амсахдаа туллаа

Өнөөдөр Аялал жуулчлалын Мэргэжлийн холбоо болон тус салбарын бизнес эрхлэгч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

"Шатахууны хомсдлоос үүдэж аялал жуулчлалын салбарынхан 0 зогсолт хийхдээ тулж, энэ салбарын бизнес эрхлэгчдэд хүндхэн нөхцөл байдал тулгарч байна. Өнөөдөр 105 мянга орчим жуулчин дотоодын компаниудаар дамжуулан Монголд ирэхээр төлөвлөөд буй. Гэтэл эдгээр жуулчин зөвхөн Улаанбаатар хотод байрлахгүй, Монголын өнцөг булан бүр рүү аялах хүсэл эрмэлзэлтэй ирж байгаа. Гэтэл аймаг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд шатахууны хомсдлоос шалтгаалан дугаарлах нөхцөл байдал үүсэх нь жуулчдыг дараагийн маршрут, аяллаа цуцлахад хүргэх юм. Ойролцоогоор 15 мянган жолооч дээрх жуулчдад үйлчилнэ гэж тооцвол, жуулчид аяллаа цуцалснаар эдийн засгийн алдагдал хүлээхээс аргагүй болно.

6000 орчим тонн шатахуун аялал жуулчлалын салбарынханд шаардагдах учраас, тасалдуулахгүй байх тал дээр анхаарал тавьж өгөөч гэж салбар яаманд хандсан. Ингэхдээ бүр наадмын өмнө хандахад, "Айх аюулгүй. Хангалттай шатахуун нөөцөлсөн" гэж хэлсэн. Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан сайдад хандаж албан бичиг хүргүүлэхэд ямар ч хариу байхгүй. Бидний албан бичиг агаарт замхарсан юм шиг таг чиг.

Цаашид нөхцөл байдал ямар байх талаар бодитой мэдээллийг салбар яам, сайд нар нь мэдээлэл өгмөөр байна. 9,10-р сарын аялал яах вэ.

Дээрээс нь онгоцны шатахууны нөөц багассан гэдэг мэдээлэл байна. Ингэхээр Монгол руу нислэг ч байхгүй болчихвол аялал жуулчлалын салбарт дунджаар 1.2 их наяд төгрөгийн шууд хохирол учрахаар байна. Энэ салбараар орлого олж, ковидын дараагаас асар их хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлүүдийн ажил яах болж байна вэ. Дайны нөхцөл байдлаас болж байна гэдэг хариулт л хэлээд байх юм. Аль 3-р сард эхэлсэн биз дээ. Гэтэл энэ үеэс мэдээлэл өг гэхэд "ямар ч асуудалгүй" гэсэн. Ерөөсөө бодит байдлыг үнэнээр нь хэлэхгүй байна. Хэрвээ бодит нөхцөл байдлаа үнэнээр нь хэлвэл бид ч бас ирэх жуулчдадаа нөхцөл байдлыг ойлгуулна. Монголын сонгоод ирснийх нь дараа та говьд ч юм уу явж байхад шатахуун чинь дуусч магадгүй шүү гэдэг эрсдэлтэй нөхцлөөр авчирч, амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулж болохгүй биз дээ" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наадуул чинь тэгш сондгой тооноос илүү мэдлэггүй шүү. 4-н аргын тоогоо ч бүрэн эзэмшээгүй хулгайч нараар удирдуулаад байна.

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Зүгээр2 мөлжигсөд минь нэг муу өмхий ханхалсан чийгтэй гэр 1 хүн хоногийн 250-300 мянга гэж хуцаад зогсож бдг мөлжигсөд шатаж юм үзэг..аялал жуулчлал мөлжлөг гэсэн үг биш биз дээ?????

Зочин
Зочин

2 алдаа гаргаж.зг т итгэдэг буруу..ану ираныг сайн мэдэж байж жуулчдаа урих байж.цаашид дэлхийн зах зээлд олон улсын байдлыг сайн анирдаж байж бизнёс хийх хэрэгтэ..цаашид дэлхий хаа сайгү хэцүүднэ гэж 2 жилийн өмнөөс сануулаад бхад тоох хэрэгтэ бсан шү

Ganba
Ganba

B##v unguulj hanahgyu yumaa , bugd hudlaa, moligo .

Зочин
Зочин

Наадуул чинь тэгш сондгой тооноос илүү мэдлэггүй шүү. 4-н аргын тоогоо ч бүрэн эзэмшээгүй хулгайч нараар удирдуулаад байна.

Зочин
Зочин

Ядаад жуулчнаа суулгаад яваа машинд нь дугааргүй өгүүлээчээ дэндүү юм бэ

Зочин
Зочин

dandaa hudalch zulbadasnuud tor barij bgaashdee . gichiinii huuhduud

Иргэн
Иргэн

Тэгш сондгойн онолтой бүлэг хулгайчид засаглаж байна, тэднээс юу ч хүлээх хэрэггүй, нэр дурдагдсан нөхдүүд бол зүгээр л нэг нь, ялангуяа тэр өвөө бол хувийнхаа эрх ашгийг гүйцэлдүүлээд хаан шиг байгаа даа. Юм бүхэн цаг хугацаатай.

МҮОНТыг эсэргүүцэгч
МҮОНТыг эсэргүүцэгч

Холбогдох яамдуудтай албан ёсны байдлаар хандар хэрэгтэй. Зүгээр л ганц нэг хүн иймэрхүү юм яриад байвал хэн ч тоохгүй!!!
Жуулчиддаа чирэгдэл учруулахгүй л байвал...

Зочин
Зочин

Худал хэлсэн юм чинь таг л бншдээ

Зочин
Зочин

Чи яамтай харилцаж байсан албан ёсны бичиг баримт байвал харуул л даа. Хов ярьж байгаа аятай тэгсэн ингэсэн гээд байгаа чинь онцгүй ш дээ. Тэгж байж яамны түшмэлийг гөлөлзүүлнэ шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үгүй мөн тэнэг хүнээ чи өгсөн бичигт хариу байхгүй гээд байхад л үзүүл гэх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Явуулсан бичгийг нь нэхэж байна

Зочин
Зочин

Энэ засаг новш шүү. Цэвэр цусгүй алж байнаа олон компанийг

Төрөө
Төрөө

Одоо тэгж жуулчдыг авч давхихгүй суурин жуулчлалд шилжиж болно 50.000хүүхэнг ажил орлоготой болгох ягааны гудамж төслийг хэрэгжүүлбэл 20их наядын орлого олж болно

Зочин
Зочин
Reply to  Төрөө

Чи эхнэрээ, охин дүүгээ, төрсөн охиноо ягаанд суулгах юм байна гэж ойлгов

Холбоотой мэдээ

Back to top button