НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Хятад дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд Баян-Овоогийн олборлолтыг 50 хувиар нэмэгдүүлэхээ зарлалаа

Хятадын уул уурхайн компани газрын ховор элементийн томоохон ордуудын нэг болох Өвөр Монголын Баян-Овоо уурхайд 74 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, олборлолтын хүчин чадлыг 10 сая тонноос 15 сая тонн болгон нэмэгдүүлнэ гэдгээ энэ сард зарлав.

Өргөтгөлийн үр дүнд дэлхийн хамгийн том газрын ховор элементийн ордод байрлах тус уурхайн жилийн олборлолт 10 сая тонноос 15 сая тонн болж 50 хувиар нэмэгдэх юм.

Баян-Овоо нь төмөр, газрын ховор элемент, флюрит, ниобий, сканди, торий агуулсан олон төрлийн метал бүхий нийлмэл орд юм. Уурхайн оператор Baogang Group-ийн мэдээлснээр, уг төсөл нь голчлон төмрийн хүдрийн олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд газрын ховор элемент нь дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр олборлогдох аж.

Өргөтгөлийн хүрээнд Хятадын хамгийн чухал төмрийн хүдрийн уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боловч газрын ховор элементийн үйлдвэрлэлийн бодлогод өөрчлөлт оруулахгүй гэжээ.

Гол зорилго нь төмөр олборлох бөгөөд олборлолтын явцад флюритыг давхар ялган авах аж. Төслийн баримт бичигт дурдсанаар, Баян-Овоогийн уурхайн бүсэд ойролцоогоор 600 сая тонн төмрийн хүдэр агуулагддаг бөгөөд нийт төмрийн агуулга нь дунджаар 35 хувь байна.

Энэ нь ихэвчлэн 60 орчим хувийн агуулгатай Австралийн томоохон төмрийн хүдрийн ордуудтай харьцуулахад бага үзүүлэлт. Гэсэн хэдий ч Баян-Овоо нь Хятадын стратегийн ач холбогдол бүхий хамгийн чухал ашигт малтмалын нөөцийн нэг хэвээр байгаа.

1990-ээд оноос хойш Баян-Овоогийн газрын ховор элементийн нөөц дэлхийн газрын ховор элементийн үйлдвэрлэлийн гол эх үүсвэр байсаар ирсэн бөгөөд уг төслийг "Baogang Group"-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дөрөвдүгээр сард баталсан бөгөөд одоо ажиллаж буй ил уурхайн үйл ажиллагааг өргөтгөхөөр төлөвлөжээ.

Баян-Овоогийн уурхайг ажиллуулдаг төрийн өмчит Baogang Group баруун ил уурхайн хүчин чадлыг жилд 10 сая тонноос 13.5 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Зүүн хэсэгт шинээр байгуулах ил уурхай дахин 1.5 сая тонн олборлолтын хүчин чадал нэмснээр нийт жилийн хүчин чадал 15 сая тоннд хүрнэ. Компани олборлолт, хөрс хуулалт болон тээврийн системүүдээ шинэчилнэ. Мөн хөрсний болон уурхайн хаягдал чулуулгийн овоолгын талбайг өргөтгөж, 5G сүлжээнд суурилсан тээврийн хэрэгслийн удирдлага, уурхайн налуугийн хяналтын систем зэрэг ухаалаг уурхайн тоног төхөөрөмж суурилуулах аж.

Төсөл одоогоор техник, эдийн засгийн үндэслэлийн шатанд байгаа бөгөөд байгаль орчны нэмэлт үнэлгээ хийж, улмаар бүтээн байгуулалтын ажил руугаа орно.

Газрын ховор элементийн хувьд цахилгаан автомашин, салхин турбин, дэвшилтэт электрон төхөөрөмж болон батлан хамгаалах технологид зайлшгүй шаардлагатай түүхий эд. Эдгээр ашигт малтмалын эрэлт нэмэгдэж байгаа нь АНУ, Япон болон Европын орнуудыг Хятадаас гадуурх өөр эх үүсвэр хайхад хүргэж буй.

Хэдхэн долоо хоногийн өмнө тодорхой болсноор, Баян-Овоогийн газрын гүнд орших газрын ховор элементийн нөөц нь одоогийн байдлаар тооцоолж буй 100 сая тонн нөөцөөс хэд дахин их байх магадлалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчууд газрын нэршлийг айхтар нарийн өгдөг байжээ.

Зочин
Зочин

Ар, өвөргүй ашиглаж хамаг баялаг сорсон өмхий хужаанууд жоохон бензин өгчихгүй новшийн бузарууд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ингэж гуйхаар ямарч казак өгөхгүй гэнэ шүз

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хаха

Цочингоо
Цочингоо
Reply to  Зочин

Юун инээдтэй байгаа юм

Дорж
Дорж

Улс орон ингэж хүчирхэгжин хөгжиж байхад манай харанхуй мухар сүсэгтэнгүүд улс орны хөгжлийг гацааж, төвд шиг бусдын дарлалд орохоор хуурамч эх оронч дүр эсгэн хийрхэж ард иргэдийн тархийг бузарлан хорлож байна. Тэдэнд оноох хуулийн ялыг чангалахгүй бол улс орныг хорлосоор байх болно! Тэдэн хуулийн дээд ялыг өгөх хуулийн шинэ заалт шаардлагатай!

Нураа
Нураа

Газрын ухаад баялагын цөлмөөд хэдэн шавар танз ямарч үнэ цэнэгүй шороон овоолго ухсан гуу жалга онгойж харласан ёроолгүй ангалуудтай л үлдээх байх

Зочин
Зочин
Reply to  Нураа

Нэг их худлаа эр орон ч

Зочин
Зочин
Reply to  Нураа

Хятадууд сэргээгээд ойжуулчихна

Нэргүй
Нэргүй

Өвөр монгол манай улсын газар нутгийн 1 хэсэг байсан гэхээр өвөг дээдэс минь уг нь хойч үедээ маш их баялаг өвлүүлж байж дээ. Гэтэл ид уу гээд өгчихсөн юм шиг өөрийн улсын хайран баялгаа ч хэдхэн нөхдийн мэдлээр урагш нь бас зөөсөөр бгаашдээ, үйлийн үр гэж бдаг бол тэр нөхдүүд яана даа, уг нь хайрла хамгаал, эзэн бай гэж л энэ их баялаг газар нутгийг өвлүүлсэн бгаашдээ.

budaltansvh@gmail.com

Хятадууд ч Ө/Монголын газар нутгийн нэрийг өөрчлөхгүй байтал цагаач хасагууд Монголын газар нутгийн нэрийг өөрчилдөг нь юу болж байнаа!!! Таминээ!!!

Зочин
Зочин

Харин тиймээ хө

Зочин
Зочин

Хайран эх орны маань ар өвөрөөс нь ухаж ашиглах юмаа алдаагүй бол манай эх орны тасархай бид ашиглах байсан юм ер нь газрын ховор элемент чинь дэлхий гол бүтээгдхүүн шүү дээ орчин үеийн бүх технолог үүнээс хамаардаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хайран эх орон гэснээ өөрсдөө ашиглах бсан юм гэж ааааших

Зочин
Зочин

Энэ Баян-Овоотой хил залгаа манай нутагт ховор элемент байж л таарна даа??? Даанч манай төр засаг унтаад сэрэхгүй юм??

Зочин
Зочин
Reply to  Зочин

Халзан бүрдээд бга

Зочин
Зочин

Эмгэнэл газрын хэвлийг ухаж төнхөөд байгаа хүмүүсийн гар нь татаасай

Баагы
Баагы

Үнэхээрл баян овоо нэрэндээ таарсан газар байжээ анх яаж мэдэж ийм нэр өгч байсан юм болдоо

Зочин
Зочин

БИД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БАЙГАА БОЛ ЗААВАЛ ХЯТАД УЛС БИШ ӨӨР УЛС ОРОН БАЙВАЛ ЯАСИЙМ. ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин

Хүн шоолсны төлөө тусгай албанд элсүүлж өөд нь татна гэсэн Нүдээ ширгэтэл хүлээсээр 7 жил өнгөрчэ

Зочин
Зочин

Халзан бүргэдэйгээ хадаглаж бгаад орос ахдаа бэлэг барьна шүү . нутгийн ОРКууд бид хамтдаа шүү ура

Зочин
Зочин

Монгол 3,5 сая хүн амтай. Хятад 1 тэрбум хүнтэй.Хятад улстай барьцах хэрэггүй байх.
Уран бол үхэл мөхөл.

Уранаар оролдвол:
Үхлээ эрсэн хулгана, муурын сахлаар оролдоно гэгчийн үлгэр болно.............

Хятад улсыг дуурайж далдаганах хэрэггүй л байх.

Цочингоо
Цочингоо

Муу өмхий мал ард урд талд нь тусалж байгаа юм шиг жүжээд дундаас хэд хэдэн саяаар идэж байгаа байлгүй ????????????дээрээс нь энэ хэдэн хоолны уурхай, мөнгөний дурлагчид , дундаас идэхээ болиод зайлаасай.

Зочин
Зочин

Баян Овоо хаана вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өвөр Монголд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өмнөговь аймагт байдаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ха ха

Зочин
Зочин

Зайлаачээ! Уран бол сүйрэл

Холбоотой мэдээ

Back to top button