Хамгийн сайн сонголт бол Улаанбаатар Принт Дэвтэр

Сурагч хүүхдүүд өдөрт дундажаар 4-6 цагийг тасралтгүй хичээлийн дэвтэртэйгээ “харьцаж” өнгөрүүлдэг бөгөөд дэвтрийн чанар хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нүдний хараа, арьсанд шууд нөлөөлдөг чухал хүчин зүйл болдог.
Тэгвэл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүхий л эрсдэлийг тооцоолон, хамгийн чанартай “Улаанбаатар Принт Дэвтэр”-ийг Ю Би Пи ХХК 1997 оноос эхлэн Монголдоо Олон улсын болон Евроазийн стандартын дагуу үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байна.
1997 оноос өмнө монголчууд сурагчдын дэвтрээ 100 хувь импортоор хангадаг байсан бол “Улаанбаатар Принт” сурагч дэвтрийг эх орондоо үйлдвэрлэж эхэлснээр 2026 оны байдлаар улсын хэмжээнд ЕБ-ын сургуульд суралцаж буй 800,000 гаруй сурагчийн дийлэнх нь Улаанбаатар Принт Дэвтэрийг сонгон хэрэглэгдэг байна.
Салбартаа манлайлагч ууган хэвлэлийн үйлдвэр Ю Би Пи ХХК-ийн Улаанбаатар Принт Дэвтэр таны хүүхдийн эрүүл, аюулгүй хичээлийн хэрэгслийн нэг гарцаагүй мөн бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй 5 давуу талыг онцолбол:
- Гөлгөр гадаргуутай. Японоос импортолдог дээд соортын цаас тул гарт хүрэхэд тааламжтай, балаар бичихэд маш зөөлөн, саадгүй бөгөөд гар чилэхгүй.
- Харшил үүсгэх сөрөг нөлөөгүй. Дэвтрийг нээж, хаах хөдөлгөөн тутамд ялгардаг тоосонцор нь хүүхдэд харшил өгөх эрсдэлтэй байдаг. Улаанбаатар Принт Дэвтэр нь харшил болон амьсгалын замын асуудал үүсгэхгүй.
- Нүдний хараанд ээлтэй шугамны өнгөтэй. Дотор хуудасны шугамын өнгөний бууралтыг тусгайлан боловсруулсан тул хүүхэд удаан хугацаанд суралцахад нүд ядарч, хараа муудахаас сэргийлнэ.
- Бал, бэх нэвчихгүй өндөр нягтаршилтай. Цаасны нягтаршил маш өндөр тул ямар ч төрлийн бэх, бал дараагийн хуудас руу нэвтрэхгүй, цэвэрхэн тэмдэглэл цөтлөх боломжийг олгоно.
- Цүнхэнд таарах стандарт хэмжээтэй. 2025 оноос эхлэн EAC /Евро Азийн Стандарт/ стандартын дагуу дэвтрүүдээ сурагчийн цүнхэнд илүү тохиромжтой хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхэлжээ.
"Бид дэвтрийг ердийн нэг хичээлийн цаас биш, хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулж буй 'БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХЭРЭГСЭЛ' гэж үздэг. Хүүхдийн өдөр бүр хүрдэг зүйл аюулгүй, эрүүл мэндийг нь хамгаалсан байх ёстой учраас бид 'Гарт нь хамгийн сайныг нь' хүргэхийг зорьж байна. Мөн өв соёлоо таниулах зорилгоор дэвтрийн хавтсаа мэдлэг олгох агуулгаар байнга хөгжүүлж ирсэн."- Ю Би Пи ХХК
Ю Би Пи ХХК сурагчийн дэвтрээс гадна зургийн дэвтэр, цэцэрлэгийн насныханд зориулсан дасгал ажлын дэвтэр, "Оюутан Дэвтэр" болон А4 хэмжээтэй дэвтэр зэрэг нийт 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.