Үйл явдал: “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” эрдэм шинжилгээний хурал болно
Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 18-нд болох үйл явдлын нэгдсэн мэдээлэл.
09:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно.
13:30 цагт: “All IN HIT” буюу Хурд, Б.Сарантуяа, Харанга, С.Наран нарын тоглолтын хэвлэлийн хурал "Socialpay Park"-т болно.
-“Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай үйл ажиллагаа "Монгол Улсын өргөө"-нд зохион байгуулна.
-“Гэрлаб инженерийн урлан” хөтөлбөрт оролцож буй ахлах ангийн сурагч, их сургуулийн оюутнууд байгаль орчин, уур амьсгал, газрын доройтолтой холбоотой асуудлыг технологид суурилж шийдсэнээ СОР17-гийн “Ногоон бүс”-д танилцуулна.
-Монголын Стилист & Имиж Консалтантын Холбоо ССАЖЗЯ-тай хамтран “Fast Is Over” загварын шоуг СОР17-гийн “Ногоон бүс”-д зохион байгуулна.
- 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
-Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл МУЭ-ийн “Арт галерей”-д гарна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Д.ХАДААН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.