НИЙГЭМНийгэм мэдээ
"Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл гарна

Өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 19 болох үйл явдал.
12:00 цагт: “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэнг Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд нээнэ.
- UNCCD COP17 хурлын хүрээнд “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” зохион байгуулна.
- 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
- Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.
Үзэсгэлэн:
- МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл МУЭ-ийн “Арт галерей”-д гарна.
- СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
- Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.