Байгаль орчин

СОР17 бага хурлын Ногоон бүсэд "Цөл цөлждөг үү" байгаль орчны сэтгүүл зүйн хэлэлцүүлэг болно

Өнөөдөр СОР17 бага хурлын гурав дахь өдөр хэлэлцүүлгээр санхүүжилт, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, ганг тэсвэрлэх чадвар, мөн газар, ус, хүнсний аюулгүй байдлын харилцан уялдааг авч хэлэлцэнэ.

Энэ хүрээнд өнөөдөр Ногоон бүсэд байгаль орчны сэтгүүл зүйн сонирхолтой хэлэлцүүлэг болох бөгөөд МУИС-ийн Байгаль орчны сэтгүүл зүйн магистрантууд байгаль орчны сэдвийг шинэлэг өнцгөөс хөндөж, шилдэг бүтээлүүдээ танилцуулах аж. Мөн "Цөл цөлждөг үү" сэдвээр Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант, биологич Р.Болор илтгэл хэлэлцүүлэх юм.

Илтгэлийн сэдвээр яриа өрнүүлж, тусгай хамгаалалттай газрын камерт өртсөн амьтдыг үзүүлэхээс гадна байгаль хамгааллын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийн бодит кэйсийг танилцуулна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button