НИЙГЭМНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 39 настай эрэгтэй гадаа тоглож байсан хоёр хүүхдийн гар утсыг хулгайлжээ

Гадаа тоглож байсан бага насны хүүхдийн гар утсыг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр |2026.08.18| “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагааг явуулахад 39 настай, эрэгтэй Б бага насны хоёр хүүхдийн “Iphone” маркийн гар утсуудыг тоглоомын талбайд тоглож байхад нь хулгайлсан болохыг илрүүлжээ.

Уг хэргийг үргэжлүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Эрүүгийн хуульд зааснаар:17.1.1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ засгийн газар бас ингэдэг шд, иргэдээ хуураад хулгайлдаг!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Bayaraa
Bayaraa

Эх эзэн Чингис хааны үе хулгай хийсэн тохиолдолд хоёр гарийн авдаг гэсэн сэтгэл санаад хулгай хийхгүй болтол авах хэрэгтэй ЯЛ ШИЙТГЭЛ Бага бна.

Зулаа
Зулаа

Цагдаагийнхан хулгайч бол хулгайгаа хийнэ, дээрэмчин бол дээрмээ л хийнэ энэ бол тэдний яг үндсэн ажил нь гэдэг юм билээ! Утсыг нь тэр дор нь буцааж авч чадсан бол торгуулийн арга хэмжээ авахуулна. Тэр торгуулиа дахиад л хулгай хийж төлнө! Хохирол барагдуулаагүй ч бас л торгуулийн арга хэмжээ авахуулна! Хулгайчийн хурууг л тайрдаггүй болохгүй бол хулгай багасахгүй!!!!

Зочин
Зочин

Хурууг нь тайраад байвал хулгай хийхээ болих байхдаа муу гөлөг нүүд

shuurhai
shuurhai

төрийн талд орохгүй төрийн хулгайчуудаа бариач даан ч манай цагдаа нар өүгд төрийн хулгайчуудийн гар хөл болчихсон нь харамсалтай юмда

Холбоотой мэдээ

Back to top button