Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарын сургуулиасаа түр ирсэн зорилго | Т.Даваадалай, Ч.Төгсдэлгэрийн нөхөр Б.Өсөхбаяр суллагдсан нь

Хавар Х.Нямбаатарыг ажлаа өгөх үеэр түүнийг тойрсон баривчилгаа, хэрэг шалгалтууд өрнөж байв.

Нэрлэвэл, Засаг даргын I орлогч асан Т.Даваадалай, Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалай, Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэр, түүний нөхөр Б.Өсөхбаяр, 48 цаг хоригдоод суллагдсан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэг, Туулын хурдны зам бус Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотойгоор саатуулагдаад суллагдсан Б.Сэргэлэнбаатар нар. Бодитоор хуулийн байгууллагад саатуулагдаж, шалгагдсан хүмүүс энэ.

Эндээс ₮6.6 тэрбумыг угаасан гэх хэргээр Т.Даваадалайг гурван сар орчим саатуулсан, Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг сар гаруй цагдан хорьсон. Х.Нямбаатарыг тойрсон баривчилгаанаас хамгийн удаан саатуулагдсан нь эл хоёр хүн байв.

Х.Нямбаатар наадмын үеэр ирээд сар гаруй гаруй хонов. Эх орондоо ирсэн сар гаруйн хугацаандаа нутагтаа амарч, будаатай цай чанаж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөө төлөөлж бөхчүүдийг шагнасан нь ил харагдсан. Харин хөшигний ард өөртэй нь ажиллаж байсан хүмүүсээ суллаад дахин гадагш явах процесс өрнөв. Хэдий Х.Нямбаатар ажлаа өгчихсөн буй ч энэ зэргийн эрх мэдэл нь түүнд буй ажээ. Учир нь Нийслэлийн МАН-ын даргын суудал, УИХ дахь 30-ын талын нөлөөллийг тэр ашиглаж чадахаар буй.

Харин эх орондоо удаагүй шалтгаан нь Нийслэлийн МАН-ын даргынх нь суудал. Хэрэв Нийслэлийн МАН-ын даргын суудлаа Ерөнхийлөгчийн талд алдвал УИХ дахь 30-ын талын хүч суларна.


83 хоног саатуулагдаад суллагдсан Т.Даваадалайг,

  • ЭХ-ийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • ЭХ-ийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Харин Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар шалгаж буй.

Харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг ямар зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран

Энэ одоо сургуульд сурах ч юу л бол зүгээр визний асуудал байх. Нөгөө залуухан эхнэр нь сурч байгаа юм болов уу даа. Зариг Өнөрөө шиг хэлний курст суугаа нэртэй аялж мөнгөө үрж халбага сэрээгээ л цээжилж яваа л болов уу даа.

Зочин
Зочин

Үхсний сурах, баривчлахаас л зугтаж ардчилсан америкдаа очоо биз. Бацаануудаа хэрэгтээ чихчихсэн өөрт гайгүй болохоор ирждээ. Чингис хотод барьж бгаа 18 давхар байшингаа шалгаж явналээ

МАН бузар
МАН бузар

ЯЛТАЙ ХҮН ЯЛАА ҮҮРЭХГҮЙ ЭДЛЭХГҮЙ БОЛХООР МОНГОЛД ЮУНЫХАН ШУДАРГА ШҮҮХ ЦАГДА ПРОКУРОР БАЙХ ВЭ ДЭЭ...

Эрдэнэ
Эрдэнэ

Амарсайханыг сайд гэж боддог хүмүүс хөөрхий ккк

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

SURAH GNE UU? HUDUUNII MAANAG PISDAA UGAAS YU CH SURAHGUI TENEG PISDAA .HAHUUL AVAHAAS UUR YUM MEDEHGUI

Зочин
Зочин

Гүжирдлэг Үнэн мөн нь удахгүй олдноо хар хэлтнүүдээ

Зочин
Зочин

Хулгайч луйварчид л даам болчих гэж

Зочин
Зочин

Мундаг удирдагч байсан

Ммм
Ммм
Reply to  Зочин

Ерөнхийлөгч байсан хүн нь гадаадад суралцахаар явдаг үндэсний аюулгүй байдал гэж байдаг юм уу

Иргэн
Иргэн

Энэ хөдөөний хэдэн пацаануудыг хөдөөд нь орон нутгийн нь хөгжүүлж үлдээх байлгах. Нямбаатарын дүүгийнхээ дансанд бөөн мөнгө авсан гээд байсан яасан? Гар хөлийг нь оролдох биш толгойг нь авах хэрэгтэй манай хууль хяналтынхан. Нийслэлийн нэг намын даргыг Уугуул хотын иргэдээсээ тавих цаг болсон. Хэдэн улаан хацариангууд бүүр давраад идээшиж. Талийгаач нарын маань эсрэг газрыг булаан авах нийтэд шатааж нэг суварганд хийх гэх мэт бурангуй ёсноос нь болиулж хотынхоо хувь заяаг өөрсдөө авч явдаг. Хот дүүргийн удирдлагуудыг иргэд өөрсдөө сонгодог тогтолцоо руу шилжих. Дэмжиж байгаа хотын уугуул иргэд байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа тул лайк цааш Шэйр хийх.

Зочин
Зочин

Гэмт хнргийн наймаа хийх гэж л ирсэн

Зочин
Зочин

Элбэгээ хулгай луйвар нь баригдаад гадаад чухал ажилтай байхгүй бол АНУ балрах гээд зугтаасан энэ лүд бас хулгай луйвар болооод ирэхээр сурна гээд бүгд бие биендээ барьцаалагдсан хүмүүс алж устгаж шийтгэж өөрчлөж нийгэм цэвэр болж хөгжил явагдана

Зочин
Зочин

Хохь нь. Ашгүй с
уллагдаарөй. Манай намынхан

Зочин
Зочин

Гадаад хэл байтугай A b c-гээ ч мэдэхгүй таг хөдөөний нөхөр ацаараа сургуульд явах вэ дээ????

Цооцоо багш
Цооцоо багш

Зачем такой не понятный перевод с ошибками?Лучшё не переводить!

Цооцоо багш
Цооцоо багш

Зачем такой не понятный перевод с ошибками?Дучше не переводить! Стыдно!

Холбоотой мэдээ

Back to top button