НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: NBA-ын бүх одод тоглогч Dwight Howard Монголд бууна
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 07-нд болох үйл явдалууд.
10:00 цагт: УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болно.
11:00 цагт: NBA-ын бүх одод тоглогч Dwight Howard Монголд бууна.
11:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
12:40 цагт: ХҮН намын зөвлөл хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаар төсвийн тодотгол, Засгийн газрын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХҮН намын Төлөөлөх Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг мөн танилцуулна.
Орон нутагт:
Завхан: Улиастайд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
Үзэсгэлэн:
- Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
- “Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.
- Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болж байна.
- “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
- Монголын нотариатчдын танхимын төлөөлөгчид БНХАУ-ын Ханжөү хотод зохион байгуулж буй Азийн Хэрэг Эрхлэх Комиссын 16-р нэгдсэн хуралд оролцож байна.
- ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.