Цэргийн алба хаагч "Л"-ын амь насыг хохироосон хэрэгт "Г"-г саатуулан шалгаж байна
Өнгөрсөн долоодугаар сарын 9-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Ц.Л ажлаасаа гараад хоёр сарын турш сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнийг алга болсон өдрөөс нь ердөө нэг хоногийн дараа буюу долоодугаар сарын 10-нд "Г" нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, хутгалж амь насыг нь хохироосон байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үргэлжлүүлэн явагдаж байгаа аж.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.