УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | 2026 оны тодотгол, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг байнгын хороодод шилжүүллээ

2026 оны төсвийн тодотгол, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.

Процессыг нэг дороос агуулгаар хүргэж байна.


Шууд дамжуулалт үзэх холбоос

18.50 цаг

Эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууслаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах юм байна.

Тус хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна.

Чуулган | "Төсвийг шүүмжилсэн гишүүдийг улстөржиж байна гэснийхээ горыг амсаж байна"

18.30 цаг

П.Сайнзориг: Бидний зовлон ойлгомжтой. Үйлдвэрлэгч, боловсруулагч биш. Үйлдвэрлэе гэхээр гадны явуулга орж ирдэг. Энд гадны явуулгад нэрвэгдэж байгаагаа ч мэдэхгүй хэсэг бүлэг хүмүүс гацааж, нурааж, эсэргүүцдэг, эх орончийн нэрээр баг зүүж бүх зүйлийг гацаадаг байдал сүүлийн 30 жил өрнөлөө.

Видео:

Б.Жаргалан: Энэ зун монголчууд бид ямар их дарамтад амьдрав. Юмны үнэ тэнгэрт хадчихсан, яг аялах үеэр шатахуун хомсдлоо. Бүгд оочерлосон. Мөн есдүгээр сарын 01 болох гэж байхад гол гол худалдааны төвүүдийнхээ ойр орчимд хөл хорьсон. Одоо ч хичээл сургууль эхэлчхээд байхад тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад орчихсон байна.

Хүмүүс яаж ажил амьдралаа зохицуулах юм бэ. Ээлжит бус чуулган зарласанд баяртай байна. Харин харамсалтай нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол бидний хүлээлтэд хүрсэнгүй

Видео:

18.00 цаг

Х.Булгантуяа: Энэ удаагийн төсвийн тодотгол бол өмнөх Засгийн газрын өргөн барьсан төсөв алдаатай байсныг засаж байна. Олон гишүүн алдаатай байгааг нь шүүмжилж хэлсэн. Тэгэхэд үүнийг улстөржилт гэж харсан. Үүний горыг амсаж байна. Төсөв бол улстөрчид бидний халааснаас бүрдээгүй нь ойлгомжтой. Энэ бол баялаг бүтээгчид болон иргэдийн оруулсан хувь нэмрээс бүрдсэн зүйл

Видео:

17.30 цаг

Д.Цогтбаатар: МАН дотроо хоёр хуваагдчихсан. Эсрэг талынх нь гишүүд юм асуухаар "АН тэтгэвэр нэмье" гэхээр эсэргүүцээд байна гээд андуураад байна, Ерөнхий сайд аа. Та вакумжаад байна уу, эсхүл намаа хоёр хувааж манай намтай нэгтгэж хараад байна.

Монголбанк дээр долойсоор байгаад томилсон тэргүүн дэд ерөнхийлөгч чинь энэ зунжингаа торгон дээл өмсөж наадам хэслээ. Уяач эсхүл сагсчинд анхаарлаа хандууллаа. Уг нь инфляцад анхаарлаа хандуулах ёстой. Одоо энд алга л байна шүү дээ. Нэг даргын цай зөөдөг байсан хүн энд ирчхэж. Гишүүдэд лекц уншаад байгаа юм уу. хэн хариуцлага хүлээх юм гээд асуугаад байна шүү дээ

Видео:

О.Алтангэрэл: Монголбанканд үе дамжин томилогдсон албан тушаалтан одоо юу хийж байна. Инфляц нэмэгдсэн дээр хариуцлага хүлээх юм уу үгүй юу. Ямар арга хэмжээ авч байна.Монголбанк: Төв банк он гарснаас хойш мөнгөний бодлогыг маш хатуу төлөвт барьж байгаа. Мөн иргэдийн өр орлогын харьцааг 45 хувьд барьж байгаа. Олон улсын түвшинд харахад өндөр үр дүн.

Видео:

Н.Учрал: Ц.Мөнхтуяа гишүүн ээ та бид хоёр хоёулаа л багшид хайртай хүмүүс. Төсвийн тодотголоор алдааг засаж, багшийн цалинг шийдэж байгаа юм. Хөдөө аж ахуй, цаг уур, байгаль орчин, соёл спортын ажилчдынхыг нэмэхгүй, багшийг л 75 хувь нэмнэ гэж болохгүй. Нэг улс шүү дээ.

Видео:

16.00 цаг

Үргэлжлүүлэн гишүүд төсвийн тодотголтой холбоотой байр сууриа илэрхийлж, асуулт асууж үг хэллээ. Тухайлбал,

М.Нарантуяа-Нара: Н.Учралын Засгийн Газар огцор гэдэг акц явж байна. Миний хувьд харин ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг огцруулж өгнө үү гэж хүсэж байна. Үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхсандаа бус, харин өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас урвасан Жекей, Зарьдхан, Бөкөн, Муратхан нараас шалтгаалж Засгийн газар бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх санал гаргаж байна. Тэдний улсын нууц задруулсантай холбоотой материалыг удахгүй хүргүүлье.

Видео:

С.Цэнгүүн: Төсөв орж ирэхэд 1.2 их наядын үргүй зардал байгааг танах тухай зарчмын санал гаргасныг хүлээж аваагүй. Гэтэл тодотголоор 1.4 их наядаар бууруулахаар оруулж ирлээ

Видео

14.00 цаг

Н.Учрал: Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, ААН бүгд өртөн хохирч байна

Ээлжит бус чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулахаар гишүүд танхимдаа орж ирлээ. Энэ үест УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг холбогдох байнгын хороодод хуваарилав.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа.

Ингэхдээ "...Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгийг хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой Үүний хамт төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна.

Иймд ашиглагдаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслөө боловсрууллаа. Орон нутагтаа нэгэнт эхэлсэн болон зайлшгүй 9/7/26, 3:52 PM Н.Учрал: Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж бүгд өртөн хохирч байна https://zuv.mn/1he1 2/9 шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр бэлтгэлээ. Иргэддээ зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг хангахаар давхар тооцооллоо..." гэв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

10.15 цаг

Ээлжит бус чуулган түр завсарлав. Үргэлжлүүлэн 14.00 цагаас хуралдана. Чуулган түр завсарлах үеэр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэнэ. Мөн аудитын дүгнэлт, статистикийн мэдээллийг сонсохоор байна.

10.05 цаг

Өнөөдрийн ээлжит бус чуулганд 126 гишүүнээс 81 гишүүн оролцлоо. Сөрөг хүчний намын төлөөллөөс "Намын дарга, генсек, зарим гишүүдийг БНХАУ-руу айлчлах өдрөөр ээлжит бус чуулган нээж байгааг улс төрийн акц гэж харж байна" хэмээсэн юм

Харин УИХ-ын дарга С.Бямбацогтын зүгээс "...Эрхэм гишүүд ээ,

Геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ТОС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЭР дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Ийм эгзэгтэй цаг үед бидэнд УЛС ТӨРЖСӨН ТӨСӨВ БУС, УЛСАА БОДСОН ХАРИУЦЛАГАТАЙ төсөв, өнөөдрийг АРГАЦААСАН ЗОХИЦУУЛАЛТ БУС харин маргаашийн тогтвортой байдлыг ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй.

Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье.

Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ.

Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой.

Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатай.

Мөн хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг тэдэнд олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг уриалж байна.

Түлш, шатахууны тасалдал, эрчим хүчний доголдол зөвхөн нэг салбарын асуудал биш.  Үүний шалтгаан нь дотоодоос биш гадаад хүчин зүйлээс хамаатай ч бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш.

Өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хурлаас түлш шатахуун, мах, хүнсний ногооны үнэ, хангамжид онцгой анхаарч, намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах талаар Засгийн газарт анхааруулсан. Үүний хэрэгжилтийг нэхэж ажиллах болно..." гэв.

10.00 цаг

Фото: 2026 оны төсвийн тодотгол, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган нээлээ

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр | Төрийн ордон, чуулганы танхим

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button