Үйл явдал: Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр буюу есдүгээр сарын 09-нд болох үйл явдалууд. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман есдүгээр сарын 09-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Байнгын хороодын хурал эхэлнэ.
09:00 цагт: “Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь Монгол орон ба монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно
10:00 цагт: “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
10:30 цагт: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд ЭХЯ-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд лам нарын гэгээн дурсгалд зориулан босгосон Хамбын овоо дахь “Давхарлагт байшин суварга”-д цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлнэ.
14:00 цагт: БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 үр дүнгийн мэдээллээр Төрийн ордны “Их Засаг” танхимд хэвлэлийн хурал хийнэ.
19:00 цагт: Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын өмнөх тоглолт "Эс Жи Эйпс"-"Сэлэнгэ Бодонс" багийн хооронд "МБанк арена"-д болно.
Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой 23 дахь удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын уралдааны шилдгүүдийг шалгаруулна.
Орон нутагт:
Өмнөговь: Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явц, шалтгаан нөхцөл, үр дагавар болон өнөөдөр бидний авч үлдэх сургамжийн тухай Говийн байгаль, түүхийн музейд 14:00 цагт илтгэл тавина.
Үзэсгэлэн:
- -Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.
- -“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.
- -“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
- Малайзын Пахан мужид болж буй ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцож байна.
- Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-д болж байна.
- ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид
- “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.