Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийжээ
Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй.
Тэгвэл өмнө нь Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нь өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" зүйл ангиар шалгаж эхэлжээ.
Тус заалтад "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.
Б.САНАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИИМ ОРОЙ ЮУ АЛЬ ЭРТ НЭГЖЭЭД ҮЗЭХГҮЙ. БҮГДИИ НЬ ЭРТХЭН НЭГЖЭЭЭЭЭ
Ул мөрөө балласаных нь дараа нэгжээд яахав...
Нямбаатарын нууц амраг Хосбаяр сонгуулийн үеэр 10 тэрбум төгрөг зүгээр чулуудчихдаг билээ. Нямбаатар оройн цагаар Хосоогоо машин ноолдог юм билээ
Хэтэрхий оройтсон байлгүй дээ. Яг л хошин жүжиг шиг . Х.Нямбаатар гэж гадаадын тагнуул бууны нохой монголчуудыг чадлаараа л хоролсон. Мөнгө авсан тэнэг авгай нар бүр бурхан шиг шүтэж байсан даа хөөрхий. Одоо ч холбогдсон хэрэгтнүүд нь монголоор дүүрэн буцаж ирнэ гэж хүлээж суудаг .
Odoo gertee mumgu tugruguu hurrah teneg bnu
Орлогч гэж юу хийдэг хүн юм. Алгын чинээ хотыг орлогч морлогчгүй удирдчихаж болдоггүй юмуу
50 саяын гарын үсэгтэй хүүхний асуудал даший шог болсон биз дээ