НИЙГЭМНийгэм мэдээ

Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлууллаа

Туулын хурдны зам төслийг зөвшөөрч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хуульч, өмгөөлөгч Ц.Батболд хууль зөрчсөн гэж үзэн өнгөрсөн хавар шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2026 оны долоодугаар сарын 22-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл төслийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Харин Хятадын "Хаоюань групп" өнгөрсөн наймдугаар сард давж заалдсан аж. Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн давж заалдах шатны шүүх хурлыг Хятадын компани өмгөөлөгч авах үндэслэлээр 14 хоног хойшлуулжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button