Үйл явдал: УИХ-ын байнгын хороод хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 24-нд болох үйл явдал.
09:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэлийг танилцуулах өдөрлөг, зөвлөлдөх уулзалт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.
09:00 цагт: Хүүхдийн мэс заслын 70 жилийн ойд зориулсан “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум Корпорэйт конвеншн төвд болно.
09:00 цагт: “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт” олон улсын дугуй ширээний уулзалт "Галлериа Улаанбаатар" төвд болж байна.
11:30 цагт: “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас Монгол Улсын парламентын нээлттэй, ил тод байдлыг хангахыг шаардах “Мэдэх эрхтэй-2” аяны тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
12:00 цагт: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд болно.
- “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна.
- “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч байна
- “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд нээнэ.
Завхан: Улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар Нэгдсэн эмнэлэгт үзлэг, оношилгоо хийж байна.
Үзэсгэлэн:
- Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 27-ныг хүртэл гарна.
- МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
- “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
- “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод ажлын айлчлал хийх хүрээнд АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдтэй уулзана.
- БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болж байна.
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Б.САНАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.