НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 30-нд болох үйл явдал.

  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад энэ сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийнэ. 
  • Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна. 
  • 07:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Д.Сүхбаатарын талбай дээр бүх нийтийн биеийн тамирын өглөөний дасгал болно. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно.

11:40 цагт: “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээнэ. 

12:00 цагт: Content linked-Mongolian art studio-ийн бяцхан уран бүтээлчдийн “Шидэт ертөнц” коллаж үзэсгэлэнгийн нээлт “Норпэй” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. 

  • Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.
  • Үндэсний мод тарих өдрүүд 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт: Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна. 

Үзэсгэлэн:

  • МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 
  • “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
  • Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн 10 дугаар сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
  •  “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөл “Aichi International Arena”-д эхэлнэ.
  • Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн Нагояа хотын “Inae Sports Center”-д эхэлнэ.
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button