Намын даргын тамгатай О.Цогтгэрэл ба бүлгийн даргын үнэ цэн
О.Цогтгэрэл АН-ын дарга, УИХ дахь бүлгийн даргаа хавсран хийж буй. Гаднаас нь харахад, АН-ын дарга болонгуутаа л бүлгийнхээ даргыг өгчхөж болмоор, О.Цогтгэрэл. УИХ дахь намын бүлгийн дарга гэдэг бас чиг бага статус биш. Намын ЕНБД-ын дараа орох, намаа хагалахгүй барих ёстой хамгийн чухал суудлуудын нэг билээ.
МАН жишээ нь, Д.Амарбаясгалан генсек хийж, Тусгаар тогтнолын ордонд сууж байхад Төрийн ордонд Д.Тогтохсүрэн бүлгээ барьснаар эв нэгдлээ одоогийнх шиг зад татчхалгүй, намын даргадаа түшиг болсон логик харагддаг. Эдүгээ Я.Содбаатар Тусгаар тогтнолын ордноос задалж, бүлгийн гишүүд нь хэт нэг талыг барьсан Л.Батжаргалд баригдаж өгөхгүй, бүр задарснаар Н.Учралд асар төвөгтэй зам бэлдэж өгсөөр байгааг харж болно.
Тэр утгаараа намын даргын албан тушаалыг арайхийн авсан О.Цогтгэрэл бүлгийн даргатайгаа яг таг нийцэхгүй л эрсдэлтэй учраас өөрөө нам дараад хэвтчихсэн байж болохоор.
МАН-ын хагалаасанд орж, АН тамгагүй хоёр парламентын сонгууль дамнаж байж, УДШ-ээс О.Цогтгэрэл нэг юм албан ёсны эрхтэй тамга эзэмших болсон. Тэр төлөөсөндөө генсекийн суудлаа УДШ дээр ажлын 14 хоногт асуудалгүй бүртгүүлэхэд тусалсан Ерөнхийлөгчийн нөлөөгөөр генсекээ С.Баярцогтод өгсөн.
О.Цогтгэрэлийн улс төрчийн чин хүсэл нь бүлгээ Х.Тэмүүжинд өгөх явдал гэж харагдаж буй. АН доторх Ерөнхийлөгчийн жигүүрээс АПУ угшилтай Б.Түвшинг бүлгийн даргад зүтгүүлсэн. Х.Тэмүүжинг дэмжих 5 гишүүн өчигдөр өөрийн биеэр ирэх боломжгүй, цаасаар санал өгөхийг хүссэн нь ч Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн эсэргүүцсэн ч хойшлуулж дөнгөжээ.
Нэг ёсондоо О.Цогтгэрэл одоо жаахан тооцоогүй хөдлөхөд л генсекээ МАН-ын хүсэлд алдсан шигээ бүлгийн даргаа тэдний хүслээр томилчих гээд байна аа гэсэн үг. Өөрт нь яг түшиг болох ёстой хоёр суудлын ядаж нэгийг нь манахгүй бол О.Цогтгэрэл өөрөө ч эрсдэлд орохоор.
Яг энэ өрнөлийг батлах мэтээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц төрийн ордноос хэд хэдэн удаа О.Цогтгэрэлийг намын даргын суудлаас буулгах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Ийм үед УИХ дахь бүлгийн даргаа мөн л МАН-ын хүслээр, Ерөнхийлөгчийн хүслээр томилуулна гэхэд О.Цогтгэрэлд дэндүү эрсдэлтэй юм. АН ч бас цаашаа амьд мэнд явахад асар их хамааралтай сэдэв энэ болчхов.
Намуудын даргадаа генсек нь ч, бүлгийн дарга нь олигтой нэмэр тус болохгүй байсаар тамгатай ганц даргаа буулгачихвал МАН тэднийг 2027, 2028 оны сонгууль дамнуулаад ч тамгагүй явуулчхаж дөнгөнө. Ийм замын өмнө эл институц дахин босож ирнэ гэхэд дэндүү хэцүү билээ.
Нөгөө талд энэ цагийн хүчийг сөрөх, парламентын засаглалыг хамгаалах, тулхтай байдал зэргээрээ түүнд Х.Тэмүүжин хань болно гэдгийг эрх биш бизнесмен хүн мэднэ. Одоо О.Цогтгэрэл ч гэлтгүй энэ цагийг сөрж чадаж буй дуу хоолойнууд жаахан хүчтэй байхгүй л парламентын ардчилал жалганд үсрэхээр цаг үе тулчхаад байна. Тэр утгаараа АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийн 13-аас бусад нь нэлээд нэгдсэн байдлаар Х.Тэмүүжинг дэмжих чигтэй байна. Тэдэнд эдүгээ намыг хамгаалах дүр хэрэгтэй байгаа нь ч үнэн билээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
AN odoo nam gej yavahaasasaa MAN-iin neg heltes shig l bolchihson ym bish uu.
Энэ нам ер нь дотроо учраа олохоо байжээ, дарга сандлын хэрүүлээс өөр юм хийхгүй юм.
Tsogtgerel ch gesen bulgiin darga, namin darga hoyoroo gartaa tsipdeed suuj baigaa ni bas l shunal shuu.
МАН-ынхан Ардчилсан намыг бүр гартаа оруулчихаж, хэнийг дарга болгохыг нь хүртэл шийдэж байна.
temuujin l garval arai gar hultei, zartai ug helj chadh baih da, busad ni ch dee.
Ерөнхийлөгчийн фракц, МАН хоёр нийлээд АН-ыг бүр самарч дууслаа.
Tsogtgerel uuruu suudlaa hamgaalah geed bulgiin darga decisive ued uguhgui baigaa ni todorhoi.
АН-ынхан одоо болиоч ээ, сонгууль болгоны өмнө баахан тамга тэмдгийн хэрүүл хийх юм.
Bayartsogtiig gensek bolgoj baigaa tsagtaal ene nam uursduu uhel ruugee yvsn ym.
АН гэж нэг ардчиллаа хамгаалах үүрэгтэй институт байхгүй болбол парламентын засаглал үнэхээр эрсдэлд орно шүү.
ter Hurts ter gedeg humuus yahaaraa namiin darga buruulna geed ordnoor yvaad baidag ym be.
an-iin 13 gishuun ni tsanaasasaa man-in tald ajilladag ni unen shd.
Тэмүүжинг дэмжих хүмүүс нь саналаа өгч чадахгүй хойшлуулж байдаг, дотоод ардчилал нь хаана байна.
Tsogtgerel uuruu erh medeld durtai yum baidag shd, gantsaraa huraagaad l suuh sanaatai.
МАН одоо бүр АН-ын дарга, бүлгийн даргыг нь томилдог болчихсон юм уу, ямар аймаар юм бэ.
bulgiin darga deeree Hurtseh, Elbegdorjiin humuusiig taivchuulval Tsogtgerel uuruu tsuhulnu.