ДЭЛХИЙЭнтертайнмент

Коронавирусийн тухай дуу шуугиулж байна

Өнгөрөгч даваа гарагт /2020.02.10/ Бүгд найрамдах Доминикан улсын дуучин Yofrangel 911 “Corona Virus” хэмээх шинэ уран бүтээлээ олны хүртээл болгожээ. 

Дууны клипэнд Yofrangel 911-ийг түргэн тусламжийн машин дотор ханиалгаж, коронавирусийн халдвар авсан мэтээр дүрсэлсэн байна. Испани хэл дээр дуулагдсан уг дуу нь цацагдсан даруйдаа маш өндөр хандалт авч, олон нийтийг шуугиулж байна.

Тус дууг зарим хүмүүс “Цаг үеийн ноцтой асуудлыг хөндсөн”, “Аюулт вирусийн талаар хүмүүст сэрэмжлүүлсэн” хэмээн эерэг талаас нь хүлээн авч байхад нөгөө талаас “Коронавирусийн халдвар авсан, нас барсан хүмүүсийг үл хүндэтгэж байна” гэж үзэх хүмүүс ч байгаа юм. 

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button