ДЭЛХИЙ

2020 онд Валентинаар маск, гар ариутгагчтай цэцгийн баглааны захиалга БНХАУ-д дээд цэгтээ хүрч байв

БНХАУ-ын онлайн хүргэлтийн Мэйтуан компани энэ жилийн Валентины баярт зориулан амны хаалт, гар ариутгагч шингэн болон дархлаа дэмжих хүнс, амин дэмтэй хүнсний ногоонууд бүхий цэцгийн баглааг худалдаанд гаргасан байна.

Энэ нь урьд жилүүдтэй харьцуулахад шоколад, амттантай буюу энгийн цэцгийн баглаануудаас илүү борлуулагджээ. Мэйтуан компанийн тухайд байнгын 700 мянган идэвхтэй хэрэглэгчтэй, томоохон байгууллага юм.

Тэдний хэлж буйгаар амны хаалттай цэцгийн баглааны захиалга өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр дээд цэгтээ хүрсэн гэнэ. Түүнчлэн иргэд цахим орчинд, "Амны хаалттай баглаа бол хамгийн романтик, ухаалаг бэлэг. Үүнийг бэлэглэсэн эрчүүдтэй шууд гэрлэх хэрэгтэй” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлцгээж байсан байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button